Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.
Энэ үеэр “Өнөөдөр эрчим хүчний салбар маш хүнд нөхцөлд байна. Өнөөгийн тарифаар эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй.

2019 онд 78, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Эх үүсвэргүй их хэмжээний өглөг, авлага өссөөр л байна. Алдагдал улам өсч байгаа учраас цахилгааны үнийг нэмэхээс өөр гарц алга.

Судалгаагаар дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан” гэлээ.












