Цагаан сарын баярын шинийн нэгэнд Монгол Улсын хилээр шөнө дунд муудсан тахианы мах орж ирсэн зөрчил өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Үүнээс хойш Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хилээр орж гарч буй чингэлэг, каргонуудад хийсээр байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ удаагийн төлөвлөгөөт бус шалгалтаар Улаанбаатар хотод муудсан тахианы мах карго тээврээр орж ирснийг илрүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
-Өчигдөр шөнө Монгол Улсад муудсан тахианы мах орж ирсэн гэх мэдээлэл байна?
-Шөнийн 03:00 цагийн үед Улаанбаатар хотод тээвэрлэлтийн горим алдагдсан малын гаралтай бүтээгдэхүүн орж ирсэн байна. Үүнийг бид төлөвлөгөөт бус хяналт шалгалтаараа илрүүлсэн. Бүтээгдэхүүний нэр төрөл одоогоор тодорхойгүй байна.
-Хэчнээн тонн, хэд орчим төгрөгийн бүтээгдэхүүн байгаа вэ?
-Урьдчилсан дүгнэлтээр гурван тонн орчим гэж тооцоологдож байна. Гэхдээ ачаа барааг нарийн жинлэж тогтоогоогүй байна.
-Энэ барааг ямар компани оруулж ирсэн бэ?
-Ачаа барааны эзэд нь тодорхойгүй байна. Хувь хүний каргонд ачигдаж орж ирсэн байна. Одоогоор бид жолоочоос мэдээлэл авахаар ажиллаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: eguur.mn












