www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хятад улсад дахин шинэ халдвар гарч 1 хүн нас барж ойрын хавьтлын 32 хүн тусгаарлав

admin by admin
2020-03-26
in БУСАД, ДЭЛХИЙ
0
Хятад улсад дахин шинэ халдвар гарч 1 хүн нас барж ойрын хавьтлын 32 хүн тусгаарлав
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

БНХАУ-ын Юнань мужийн нэгэн эрээс өчигдөр/2020.03.23/ хантавирус илэрчээ. Тэрбээр Шандон муж руу ажилдаа автобусаар зорчиж явахдаа нас барсан байна. Мөн China’s Global Times агентлагийн мэдээлснээр, түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийжээ.

Хятад эр нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсны дараа хүмүүс айж сандарцгаан дахин өөр нэг коронавирус үүсч тахал дэгдээх вий гэсэн түгшүүрт автаад байна. Харин мэргэжлийн хүмүүс ард иргэдийг тайвшруулан зөв мэдээлэл өгөхөөр хичээж байна.

ХАНТАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?
Юун түрүүнд, энэ бол корона төрлийн вирус биш. Мөн агаар дуслын замаар халдварладаггүй. Уг вирус ихэвчлэн вирус тээгч мэрэгч амьтдаас (ихэвчлэн харх) хүнд халддаг. “Амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй” хэмээн эрүүл мэндийн байгууллагууд сануулжээ. Мөн хантавирус хүнээс хүнд халдсан тохиолдол маш ховор. Өмнө нь Чили болон Аргентинд халдвартай хүнтэй ойр байсан хүнд халдсан гэх цөөн баримт бий. Хүн мэрэгч амьтны ялгадас, хөеө зэрэгт хүрсэн гараараа нүд, ам, хамартаа хүрснээр халдвар авдаг учир хүнээс хүнд халдах тохиолдол маш бага байдаг гэнэ.

Хантавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой дүүрэх, даарах, гүйлгэх болон бөөлжих, базлах гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой асуудал үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин сүүл үедээ уушги шингэнээр дүүрч, амьсгал богиносох шинж тэмдэг илэрдэг ажээ.

Post Views: 750
Previous Post

МАХН: Дундаж цалинг 5 сая төгрөгт хүргэнэ

Next Post

Харвардын их сургуулийн ерөнхийлөгч коронавирусийн халдвар авч оюутнууддаа томоохон хүндрэл учрууллаа

Next Post
Харвардын их сургуулийн ерөнхийлөгч коронавирусийн халдвар авч оюутнууддаа томоохон хүндрэл  учрууллаа

Харвардын их сургуулийн ерөнхийлөгч коронавирусийн халдвар авч оюутнууддаа томоохон хүндрэл учрууллаа

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.