Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд о сол гарч, хоёр вагон унасан гэх мэдээлэл өнөөдөр /2022.03.28/ цацагдаад байна.
Тодруулбал, тус чиглэлийн төмөр замын Цэций өртөөний ойролцоо УБТЗ-ын эзэмшлийн хоёр вагон өртөөний бүсэд тээвэрлэлт хийж явахдаа 09:00 цагийн үед унажээ.

Харин энэ талаар УБТЗ ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд салбарын сайд нь “Галт тэрэг осолдоогүй” хэмээн үгүйсгэв.

Энэ тухай тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн гал тэрэг осолд ороогүй. Цогтцэций өртөөнд депо руу ордог зам барьж байгаа нэг вагоны хоёр дугуй замаас гарсан” хэмээх товчхон тайлбар өглөө.












