www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Г.Эрдэнэчимэг: Хожимоо xapaмcaxгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул

admin by admin
2022-03-28
in ХОВ ЖИВ
0
Г.Эрдэнэчимэг: Хожимоо xapaмcaxгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн үзэсгэлэнт гэргий уртын дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын үлгэр дуурайл болсон сайхан бүсгүйчүүлийн нэг. Түүнийг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл гарсан бөгөөд одоогоор албан ёсоор салсан уу үгүй юу гэдэг нь нууц байгаа билээ. Тэрээр цахим хуудаснаа “Хожимоо xapaмcaxгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул” хэмээн нэгэн сайхан зургаа сошиалд нийтэлжээ.

Г.Эрдэнэчимэг нь1984 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн билээ. Арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдсан СУИС-ын ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн орж байсан гэдэг.

Сайхан бүсгүй маань уртын дуучнаас гадна 2007 онд “Оюутан мисс, мистер” тэмцээнд түрүүлж байсан билээ. Монголд миссийн титэм зүүсний дараа Солоност зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ.

Мөн тэрээр 3 хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдээ Монгол ахуйтай ойр өсгөж хүмүүжүүлдэг. Энэ талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд: Хүүхдүүдээ хэтэрхий тансаг, бэлэн хэрэглээнд автуулахгүй байхыг хичээдэг. Монгол гэрт байлгах гээд байдаг нь тийм л учиртай. Хүүхэд гэрт байхаар гаднаас түлээ оруулах, ус зөөх гэх мэтчилэн ажилд гар бие оролцдог. Гэрт амьдрахаар хүүхдийг боль, битгий хий гэх үгнүүд маш их багасдаг. Хашаандаа өөрийн дураар явна, заавал тэднийг хөтлөхгүй, өөрийнхөө мэдрэмжээр гармаар байвал гарч, ормоор байвал орох нь зөв гэж боддог. Ер нь хүүхэд гэрт байснаар маш их хөгждөг.

Жишээлбэл, байранд амьдардаг хүүхэд заавал хүний хараа хяналттай, ээж юм уу, аавтайгаа л гарах болдог. Хаашаа явахаа мэдэхгүй хүнд хөтлүүлсэн хүн л болж хувирах гээд байдаг. Манай хүү гэхэд надтай хөтлөлцөж явах дургүй. Хотын төвд өөрийн дураар л явдаг. Энэ нь нэг талаараа өөрийгөө жолоодож сурах арга барил байх. Ямар нэгэн ном сонин уншуулахаас илүү 20 жилийн дараа ямар хүүхэд болж төлөвших алсыг харж хүүхдээ хүмүүжүүлэх нь зөв хэмээжээ.

Post Views: 495
Previous Post

Улсын эмнэлгүүдэд цаг авах бол дараах дугааруудад хандаарай

Next Post

2024 онд Улаанбаатарт хөнгөн галт тэрэг явж эхэлнэ гэв

Next Post
2024 онд Улаанбаатарт хөнгөн галт тэрэг явж эхэлнэ гэв

2024 онд Улаанбаатарт хөнгөн галт тэрэг явж эхэлнэ гэв

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.