Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” цахим хуудсын нэр “NFT World INC” болж солигдсон. Үүнээс болж иргэд хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Иргэдийн мэдээллийг а лдсан эсэх болон цахим хуудасны аюулгүй байдлын талаар тодрууллаа. “Төрийн цахим үйлчилгээний пэйж хуудасны нэр өчигдөр ингэж өөрчлөгдсөн бөгөөд иргэдийн хувийн мэдээллийг алдаагүй. Xakepдаж байгааг холбогдох мэргэжилтнүүд мэдсэн даруйдаа пэйжийг хэвийн болгосон” гэж хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн юм.
Иргэд “E-Mongolia” хуудас руу чатаар хувийн мэдээллээ илгээж шаардлагатай мэдээллээ шалгуулж, үйлчилгээ авдаг. Тэр бүх мэдээлэл мессенжерт хамааралтай аж. Xakepдyyлсан нөхцөл байдал нэг цагийн турш үргэлжилсэн бөгөөд зөвхөн пэйж хуудаст хамааралтай. Аппликейшн болон бусад серверт ямар нэгэн асуудал үүсээгүй байна. “E-Mongolia пэйж хуудсаа бусдад худалдсан гэдэг худал мэдээлэл. Одоо нэрийг солихоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ажиллаж байна” гэлээ.
Тиймээс иргэд “E-Mongolia”-гаас чатаар авсан үйлчилгээтэй холбоотой хувийн мэдээллээ а лдсан гэж ойлгох нь өрөөсгөл байна. Ямартай ч цаашид дахин ийм асуудал гаргахгүйн тулд анхаарч ажиллах биз ээ.
Иргэд И-Монголиа xakepдуулж иргэдийн мэдээлэл алдагдсан байхвий хэмээн санаа зовж байсан бол И-Монголгиа-гаас ийнхүү мэдэгдэл хийжээ.
“E-Mongolia”-гаас гаргасан мэдэгдэлд:
“Тус нэгдсэн системийн цахим хуудаст жилд 100-150, “Е-Mongolia” системд 500-600 удаагийн ха лдла гын тохиолдол бүртгэгддэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын шинжилгээ байнга хийж ажилладаг. Энэ удаагийн халдлагын үеэр META компанитай хамтран шуурхай ажилласны үр дүнд нэг цагийн дотор пэйж хуудсаа эргүүлэн авсан. Энэ хугацаанд тухайн этгээд нь нэр, лого, ковер зургийг солихоос гадна хоёр пост оруулснаас өөр үйлдэл хийгээгүй байсан төдийгүй иргэдтэй харилцдаг чат хэсэгт ямар нэгэн ха лдл ага гараагүй байсан.
Өөрөөр хэлбэл, чат хэсгийн мэдээллийг алдаагүй бөгөөд иргэдийн мэдээллийг чат хэсэгт хадгалдаггүй болно. Бид одоогоор пэйж хуудасныхаа нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэвийн байдалд шилжих болно” гэжээ.













