Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 13 дахь жилдээ амжилттай болж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
2008 оноос зохион байгуулж ирсэн тус наадмын түүхэнд нэг гэр бүлийн гурван гишүүн “Мөнгөн мод” цомыг өргөсөн тохиолдол байдаг бөгөөд энэ нь гавьяат жүжигчин О.Бат-Өлзийн гэр бүл юм.

Түүний гэргий ардын жүжигчин С.Сарантуяа 2011 онд тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр шалгарч “Мөнгөн мод”-эзэн болсон бол хүү Б.Тамир нь 2017 онд тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагчаар шалгарч байжээ.

Харин О.Бат-Өлзийгийн хувьд 2018 онд тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагчаар шалгарч “Мөнгөн мод” цом хүртэж байв.














