Засгийн газар өнөөдөр /2022.03.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Орж ирж болзошгүй эдийн засгийн сувгийг тооцоолох, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг ярилцлаа. Гадаад харилцааны сайдаар ахлуулсан ажлын хэрэг энэ тал дээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Манайд ОХУ-аас импортын бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Харин экспортлодог зүйл маш бага. Манайх хойд хөршөөс шатахуун 100 хувь хамааралтай. Дам болон давхар нөлөөллүүд орж ирж байна. Одоогоор шатахууны үнэ тариф болон нийлүүлэлт дээр эрсдэл, асуудал үүсээгүй. Манай инпортлогчид мөнгөө эндээс хийчихэж байгаа. Энэ байдлаа хадгалж ажиллахыг хичээх болно. Шатахууны үнэд бид яагаад ч нөлөөлж чадахгүй. Украин-Оросын хэлэлцээр нааштай болоход буурч байна. Хамгийн эрсдэлтэй түвшинд тооцоолж бэлэн байх хэрэгтэй” хэмээлээ.

