• Latest
  • Trending
Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн есөн орoн Монголын “E-Mongolia“-г судлах хүсэлт гаргасан

Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн есөн орoн Монголын “E-Mongolia“-г судлах хүсэлт гаргасан

2022-03-17
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн есөн орoн Монголын “E-Mongolia“-г судлах хүсэлт гаргасан

by admin
2022-03-17
in ЯРИЛЦЛАГА
0
Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн есөн орoн Монголын “E-Mongolia“-г судлах хүсэлт гаргасан

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон E-Mongolia академийн хамтарсан баг энэ онд бүх аймгийг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Тэд энэ сарын 12-15-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл, Төв, Дорнод аймгуудад ажиллалаа. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулсан цагаас хойш 1.5 жилийн өнгөрчээ. Энэ хугацаанд ямар үйлчилгээнүүд цахимжаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар улс орон даяар авах боломжтой 650 үйлчилгээг цахимжуулсан. Түүнээс гадна орон нутгийн 800 үйлчилгээг нэвтрүүллээ. Цахим хөгжил, харилцааны холбооны яам орон нутгийг үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын бас нэг гол концепц нь төрийн бүтээмжийн сэргэлт. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс маш олон судалгааг хийсэн. Тухайлбал, Монгол Улсад орон даяар хэдэн үйлчилгээ байгааг урьд өмнө нь тоолж байгаагүй. Төрд ийм дата мэдээлэл байхгүйн улмаас стандартгүй явж ирсэн. Тухайлбал “архины зөвшөөрөл олгох” гэсэн нэг үйлчилгээг аймаг, сум болгонд өөр өөрийн шалгуураар өгдөг. Нэг стандартгүй явж ирсний улмаас бид нэг үйлчилгээг 88 янзаар цахимжуулах шаардлагатай болчхоод байна. Сүүлийн 30 жил тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг ямар ч стандарт, шалгуургүй яваад ирсэн нь харагдаж байна. Энэ нь эргээд төр үр ашиггүй, бүтээмжгүй ажиллаж, авлига, хээл хахууль гаарсан. Төрийн бүтээмжийн асуудалд зөвхөн цахимжуулахаас гадна төрийн албыг оновчлох асуудал давхар хамт явж байх ёстой.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

-Өнгөрсөн хугацаанд төрийн 650 үйлчилгээг цахимд шилжүүлсэн гэлээ. Үүгээр төсвөөс хэдий хэмжээний мөнгө хэмнэсэн тооцоо судалгаа байгаа юу?

-Бид маш олон судлаачдын багтай хамтарч ажилладаг. Олон улсын байгууллагууд E-Mongolia системийг кейс болгон гаднаас ирж судалгаа хийж байгаа. Тэдгээр судлаачдаас хэд хэдэн тоо ирсэн. Зөвхөн 2021 оны хувьд нийтдээ 56 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэх тооцоо судалгааг дотоодын судлаачдын баг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн иргэд төрийн үйлчилгээг авахтай холбоотой хэмнэлт. Харин төрийн байгууллагууд өөр хоорондоо албан бичиг солилцох зэргээс 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Түүнчлэн өөр бас нэгэн судлаачдын багаас явуулсан судалгаагаар энэ оны гуравдугаар сар хүртэл нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэх тоог өглөө. 2022 онд төрийн 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд төсвөөс хэмнэлт хийсэн дээрх тоо хоёр гурав дахин үржигдэнэ гэсэн хүлээлттэй байна.

-Аливаа үйлчилгээг цахимжихад зайлшгүй гарч ирж байдаг хөндүүр сэдэв бол цахим мэдээллийн аюулгүй байдал. Үүн дээр хэрхэн анхаарах вэ?

-Кибер аюулгүй байдлын хуулийг өнгөрөгч 2021 оны намрын чуулганаар баталлаа. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчин байхгүйн улмаас кибер аюулгүй байдлын тогтолцоо бий болоогүй байсан. Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг Тагнуулын ерөнхий газар хариуцдаг байсан. Харин хувийн хэвшил иргэдийн дата мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэсэн зохицуулалт байгаагүй. Саяхан батлагдсан Кибер аюулгүй байдлын хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Кибер аюулгүй байдлын асуудал үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Монгол Улсад өдөрт гаднаас ирж буй кибер халдлагын тоо маш өндөр. Монгол руу гадаадаас ирж буй кибер халдлагаас хамгаалах 24/7 хугацаанд бэлэн байдалд ажиллах Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төвийг байгуулна.

Цахим үндэстэн болох стратегийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бидний төлөвлөснөөс илүү хурдтай явж байна.

-Цахим үндэстэн болгох хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах нь нийт зорилгын 10 орчим хувийг эзэлж байгаа бол хамгийн гол нь иргэдийн хэрэглээнээс шалтгаална гэдгийг салбарын хүмүүс онцолж байна. Тэгэхээр иргэдийн цахим боловсролд хэрхэн анхаарах вэ?

-Өнгөрсөн жил бидний явуулсан судалгаагаар манай улсын иргэдийн 43 хувь нь тоон бичиг үсгийн чадвартай гэсэн тоо баримт гарсан. Энэ маш хангалтгүй тоо. Өнөөдөр твиттер, фэйсбүүк ашиглаж байгаа нь цахим боловсролтой гэсэн үг биш. Цахим боловсрол гэдэг нь технологи ашиглан өөрийнхөө аж амьдралыг хөнгөвчлөх, цахим датаныхаа аюулгүй байдлыг хангаж чаддаг байхыг хэлнэ. Харамсалтай нь бид өнөөдөр зургаадугаар ангийн хүүхдүүдэд компьютер хэрхэн асаахыг зааж байна. Цахим боловсрол боловсролын салбарын шинэчлэлтэй зайлшгүй холбоотой. Иймээс бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран мэдээллийн технологийн хичээлийг нэгдүгээр ангиас эхэлж зааж талаар яриа хэлэлцээ хийж байна. Цаашид 21 аймгийн 330 суманд сургалтуудыг тогтмол зохион байгуулна.

-Цахим боловсрол олгох хүрээнд Монгол Улсад анх удаа “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачлан зохион байгуулсан. Үүнийг дараагийн удаад үндэсний хэмжээний хөтөлбөр болгон тогтмол зохион байгуулах уу?

-Эрэгтэй хүмүүс ажиллаж ирсэн энэ салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор дэлхий дахинд эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэгэн адил миний санаачлагаар Код бичих охидын хөтөлбөрийг гурван сарын турш амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт 21 аймаг 9 дүүргээс нийт 30 охин оролцсон бөгөөд өдөрт 12 цагийн хичээлд хамрагдсан. Зөвхөн мэдээллийн технологийн хичээлээс гадна Англи хэл, гадаадад тэтгэлгээр суралцах зэрэг хичээлүүдийг мөн үзсэн. Өнөөдрийн байдлаар 10-аад охин Америк, Английн их дээд сургуульд мэдээлэл, технологийн чиглэлээр тэтгэлгээр суралцах эрхээ авсан. Анх тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ ийм өндөр хандалт, эрэлттэй байна гэж тооцоолоогүй. Иймээс энэ жил хүрээгээ улам тэлж, код бичих үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эрэгтэй хүүхдүүдийг оролцуулахаар ажиллаж байна. Дашрамд хэлэхэд тус хөтөлбөрийг зохион байгуулахад улсын төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй бөгөөд технологийн компаниуд хамтарч ажилладаг юм.

-Цахим үндэстэн хөтөлбөрийг ярихад олон улсад Эстонийн жишээг дурдах нь элбэг. Манай цахим засаглалын жишиг улс болох боломжтой юу?

Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

-Бид анх Эстонийн загварыг авч ашигласан. Энэ хүрээнд Монгол Улсын төрийн бүх салангид системүүдийг нэгтгэсэн. Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн шинэчлэлүүдийг хийж байна. Бид өнөөдөр ч гэсэн Эстони улсын Засгийн газар болон Цахим академитай нь өдөр болгон хамтарч ажилладаг. Үүнээс гадна Англи, АНУ болон Өмнөд Солонгостой хамтын ажиллагаа тогтоосон. Тухайлбал Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн агентлагтай хамтарч хиймэл оюун ухааны төвийг энэ жил нээхээр ажиллаж байна. Залуучуудад мэдээлэл технологийн боловсрол олгох өндөр технологийн төвийг удахгүй ашиглалтад оруулна. Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх. Энэ чиглэлээр орноос E-Mongolia академи байгуулагдсан. НҮБ-аас E-Mongolia-г олон улсын цахим шилжилтийн загвар жишээ болгох санал тавьсан. Энэ чиглэлээр НҮБ-тай хамтран олон улсын цахим засаглалын хурлыг ирэх тав, зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Цахим үндэстэн хөтөлбөрт яамны харьяа байгууллага болох Монгол шуудан компани, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн оролцоог хэрхэн хангах вэ?

-Монголын нийт хүн амын 80 хувь нь интернет орох, ашиглах боломжтой бол үлдсэн 20 хувь нь байхгүй. Энэ хүрээнд Мэдээлэл холбоо сүлжээ компанитай хамтран үлдсэн 20 хувийн айлууд руу сүлжээ татах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн E-Mongolia академитай бас хамтарч ажиллана. УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадны доноруудын төсөв буюу 250 сая ам.доллараар программ хангамж хийлгэсэн гэсэн судалгаа бий. Энэ бол маш их тоо. Цахим засаглалаараа дэлхийд тэргүүлэх хэмжээний мөнгө салхинд хийсчихсэн. Харин E-Mongolia академийн хувьд эдгээр программ хангамжуудын тогтвортой ажиллагааг нь авч явах үүрэгтэйгээс гадна иргэдийг сургах тал дээр төвлөрч ажиллана. Тэгэхээр яамны харьяа байгууллагуудын оролцоо тэгш байж Цахим үндэстэн хөтөлбөр хэрэгжинэ.

Зөвхөн дотооддоо цахим засаглалын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна энэ салбарт дэлхийн жишиг улс, кейс болох бодлого баримталж байна.

-Дорнод аймгийн Халх гол сумын малчин Батаа аймаг, сумын төв орохгүйгээр төрийн үйлчилгээг 100 хувь утаснаасаа цахимаар авах тэр үе хэдий хугацааны дараа бий болно гэж та харж байна вэ?

-Цахим үндэстэн болох стратегийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бидний төлөвлөснөөс илүү хурдтай явж байна. Төрийн үйлчилгээ авахын тулд аймаг, сумын төв орох шаардлагатай зэрэг хамгийн дарамттай байдаг нь хөдөө орон нутгийн иргэд шүү дээ. Хөдөө орон нутгийн иргэд ирэх 1-2 жилийн хугацаанд төрийн үйлчилгээг 100 хувь гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдаад удаагүй байна. Цахим үндэстэн хөтөлбөрөөс гадна тус яамны хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулбал.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гол ажлын нэг бол Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Өнөөдөр дэлхийн 120 гаруй улс энэ чиглэлийн яамтай. Яамыг анхнаасаа цомхон, чадварлаг боловсон хүчинтэй байлгахаар ажиллаж байна. Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадаад харилцаанд түлхүү анхаарч байна. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улсын цахим засаглалын байгууллагуудтай холбоо тогтоосон. Зөвхөн дотооддоо цахим засаглалын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна энэ салбарт дэлхийн жишиг улс, кейс болох бодлого баримталж байна.

-Ярилцсанд баярлалаа.

gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.