“УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ёстой л бантан хутгаж байна. Аймгийн засаг дарга үүрэг ч өгч байх шиг. Тэрээр сошиалаар шуугисан шүүмжлэлд биеэ өмөөрөх гэсэн биш улам бүр өөрийгөө эвгүй байдалд хутгаж орхилоо. УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр сонгогдсон тойрог, Завхан нутагтаа ажиллажээ. Ингэхдээ мань шинэхэн гишүүн маань ‘поп’ цол хүртэтлээ хэтрүүлчихэж.
Цэргийн хээрийн хувцас өмссөн гэх шүүмжлэлээс гадна орон нутгийн удирдлагуудын хийх ёстой ажлын өмнүүр орж, Ерөнхий сайдын өгөх ёстой үүрэг даалгаврыг өмнөөс нь хэлж ярьж явсан. Үүнийгээ өөрөө ч олон нийт ил зарлажээ. Гэвч энэ нь олны шүүмжлэл, дургүйцлийг хүргээд жинхэнэ анти пи-ар гэгч нь болов бололтой. Сошиалаар нэг ‘Баяраа аниад цэрэг хувцас гоё харагдаж байна’, ”тачаангуй’ гишүүн урагшаа’ гэх мэтээр сэвж өгсөн.

Тэрбээр ‘1998 оноос хойш мөрдөгдөж буй Дайчилгааны тухай хуулийн дагуу 3.1.3 ‘дайчилгааны сургалт’ гэж төрийн удирдах албан тушаалтны бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийн сургалт байдаг. Боловсролын яаманд ТНБД-аар ажиллаж байхдаа тус сургалтад сууж, эх оронд минь онцгой нөхцөл байдал үүсвэл салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би’ хэмээж өөрийнхөө цахим хуудаснаа залруулан бичсэн нь шүүмжлэл хэр эмзэг туссаныг илтгэх.Уг нь түүний өмссөн хувцаснаас илүү өөрийнх нь хийж буй ‘ажил’ гээд байгаа нь үүрэгт нь бус гэдгийг олон нийтийн зүгээс ч ихээхэн хэлсэн. Гэтэл ердөө л өмссөн хувцсанд анхаарал хандуулж хэмээн андуурсан бололтой.













