Монгол эр хүний ид хавыг гайхуулж аварга цолонд хүрсэн, УИХ-д нэр дэвшин гишүүн болсон, Алтан хүнс группээ байгуулж улсдаа хэдэн тэрбумаар нь татвар төлдөг ёстой л юм юмыг амжуулж яваа эр бол олноо жижиг хэмээн алдаршсан А.Сүхбат. Бөхийн их гал тогоонд орондоо Баямөнх аваргад шавь, хүргэн орж түүний охинтой дэр нэгтгэж явсан ч өрх тусгаарласан.
Аварга А.Сүхбат Ж.Гарамханд гэх 20 гаруйхан настай бүсгүйг сонгож Алтан хүнс группээ удирдуулахаар эрх мэдэл өгч явсан цаг саяхан. Өөрөөсөө 22 насаар ах аваргын гурав дахь эхнэр “бага хатан” гэгдэж, хоёр хүүгээ дагуулсаар наадмын талбайд ирдэг байсан Гармаагийн эрх мэдэл 2-3 жилийн өмнөөс эрх мэдэл нь хумигдсан гэнэ. УИХ-ын гишүүн аваргыг 1997 оны бүсгүйд хаус бэлэглэсэн гэж хэвлэлүүдээр шуугиж, хоёр дахь эхнэр нь дахин хүүхэд төрүүлж, Гарамханд аварга хоёр ч олны өмнө хамт харагдахаа больсон. Үндэсний бөхийн аварга, хөнгөн атлетикийн тамирчин бүсгүй хоёр хайр сэтгэлийн холбоогоо тасалсан гэх юм билээ.

Сүүлийн үед Гарамханд биеийн хэлбэр галбираа илт харуулсан, бие эрхтнээ гайхуулж тодруулсан зургаа постлох болжээ. Дөнгөж 28 нас хүрч яваа, хоёр жил ганцаараа амьдарсан бүсгүй хань ижлээ дуудаж байна уу гэж ‘өөлөгчид’ бичээд эхэлжээ.













