• Latest
  • Trending
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Apxи эрчүүд биднийг ууж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Apxи эрчүүд биднийг ууж байна

2022-03-14
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 10, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Apxи эрчүүд биднийг ууж байна

by admin
2022-03-14
in ЕРӨНХИЙЛӨГЧ
0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Apxи эрчүүд биднийг ууж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлно.
Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлэн, зөвлөмж гаргах юм.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

YOU MAY ALSO LIKE

Өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож тэрбээр 56 нас хүрч байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын төв телевизэд ярилцлага өгчээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, Улс орны түшиг тулгуур, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо монгол эрчүүдийнхээ талаар хэлэлцэн ярилцаж, эх орныхоо хөгжил дэвшилд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллын талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлохоор улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэнд Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлж байна.

Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал үүрэгтэй. Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ “өрхийн тэргүүн, гэрийн эзэн” хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм.

Хатан зоригт монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цогцлоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ.

Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билигтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “Эр хүн” хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй.

Монголчууд бид эрт үеэс ху.ур.ч мэх.лэх, зусардаж зал.ьда.х, ур.важ шарвах, ихэр.хэж баяр.хах, хү.чир.хийлэн дээ.рэл.хэх, сархдад сам.уур.ах, хул.гай дээ.рэм хийх, хо.в жи.в хөөцөлдөх зэргийг ад.гийн ара.ншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай.

“Нэр хугарахаар яс хугар” хэмээн манай ард түмэн ярьдаг билээ.

Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай. Харин бид өнөөдөр энэ зан заншил, захиа даалгавар, ёс жудгаа хэрхэн хадгалж, хэрхэн хамгаалж, хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг болжээ.

Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой.

Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг, хариуцлага хүлээж, илүү их ачааны хүндийг үүрэх учиртай.

Иймээс монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажил амьдралтай, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг байх ёстой.

Ингэхийн тулд эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудалд нь төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн өөрсдийн ухамсар, идэвх санаачилга, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай болжээ.

Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Засаж залруулах зүйл ч их байна.

Зарим нөхөд маань эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагыг умартаж, гэр орон, ажил үйлсээ эзэнгүйдүүлж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ зовоож байгаа явдал цөөнгүй байна. Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм.

Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, х.ор.т зу.рш.илд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь ар.хи, там.хи, о.сол гэм.тэл, сэт.гэл гут.рал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Манай эрэгтэйчүүдийн на.с бар.ал.тын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны өв.чин, хавдар, гэм тэл, хор дл ого ба гадны шалтгаант эм.гэг, амьс.галын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд орж байна.

Эр хүн хэр баргийн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх зэрэг буруу үзэл, хэнэггүй байдал газар авснаас болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх, эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй сул байна.

Энэ бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд эрчүүдийн амьдралын чанарт төдийгүй өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна.

Энэ тухай өнөөдрийн чуулган дээр манай эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тодорхой тоо баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй ярьж, ард иргэддээ сайтар ойлгуулна гэж найдаж байна.

Цаашид төр засгаас ард иргэд, нэн ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв амьдралын хэвшлийг бий болгох чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд эрчимтэй явуулах шаардлагатай байна.

Эрхэм нөхөд өө,

“Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн хэлдэг. Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай. Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүний, эцэг хүний эрхэм үүрэг юм.

Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн сургаалаар эр хүн болон хүмүүждэг жамтай.

Иймээс эр хүн, эцэг хүн уур ом.ог, хэл ам, хэр.үү.лийн буз.раас ангид байж, бие сэтгэлийн тэнцвэрийг олж, тэнгэр шиг тэнүүн, уул шиг түшигтэй, үр хүүхэд, өрөөл бусдад үлгэр дуурайл болон эрийн хийморийг бадрааж, гэрийн жаврыг үргээдэг байх ёстой.

Харамсалтай нь сүүлийн үед г.э.р бү.лийн хү.ч.ир.хийлэл үйл.дэг.чдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь с.ог.туу.гаар үйлджээ.

Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ.

Нийгэмд гарч буй ар.хид.алт, дон.толт, гэ.р бү.лийн хү.чи.рхийлэл, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдэл эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна. Цаашид бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч хэрхэвч болохгүй.

Бурханы сургаальд нэг сайхан үг байдаг юм.

“Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж.

Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол ар.хи.дан сог.туу.р.ах, ар.хи.нд дон.тох явдал юм. Ар.хида.лт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай з.ов.лон, ха.га.цал, хар.уус.лыг л дагуулдаг.

Эрчүүд бид а.р.хийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин apxи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна.

Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ. Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе.

Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе.

Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ.

Монгол эр хүн хэлсэн үгэндээ эзэн байж, зорьсон хэргээ бүтээж чаддаг зан суртахуунтай билээ.

Монгол эрчүүд архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй амьдрах ёстой.

Энэ бүхэн эрчүүд бидний хувийн зохион байгуулалт, сахилга бат, зөв амьдралаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай.

Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна.

Өнөөдрийн чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүрээс нь нухацтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ хэлье.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Морин дэл дээр ассан монгол эрсийн цог хийморь галын дөл шиг өөдөө байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.