Турк улсаас энэ сарын 3-ний өдөр ирсэн 20 тонн ачаа барааг “гаалийнхан” шалгаж буй. Улмаар шалгалт хийсний дараагаар иргэд ачаа бараагаа хүлээн авсаар байгаа юм.
Цахим орчинд “намайг гаалийнхан доромжилж, дээрэлхэж байна” хэмээн уйлж лайв хийж буй иргэн ачаагаа огт шалгуулаагүй байна. Тодруулбал. гаалийн байцаагч нар хуулийн дагуу заавал эзнийг нь байлгаж ачааг нь шалгадаг аж. Гэтэл уг эмэгтэй нь бараагаа шалгуулахаар огт ирээгүй бөгөөд гаалийн гаднаас лайв хийчхээд явдаг талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн тус гуравдугаар сард ирсэн ачаа барааг шалгаж дуусаж байгаа бөгөөд шалгалтын дүнг ирэх даваа гарагт мэдээлэх юм.
өмнөх
ФОТО: Мариуполийн эмнэлгийн xaлдлaгaд өртсөн жирэмсэн эмэгтэй амаржсан байна

ОХУ-ын бөмбөгдөлтөнд өртсөн Мариуполийн эмнэлгээс зугтаж буй зургаа авахуулсан жирэмсэн эмэгтэй охинтой болсон тухай BBC агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, гурван хүний амийг авч одсон тус халдлагаас зугтаж, шатаар бууж явахдаа нүүр нь цус болсон, жирэмсэн М.Вишегирскаягийн дүр зураг олон нийтэд цацагдсан. Тэгвэл тэрээр үйл явдлын маргааш /2022.03.11/ нь амаржсан бөгөөд НҮБ-д суугаа Украины элчин сайд түүний нялх охинд Вероника гэдэг нэр өгсөн гэж мэдээлжээ.
.
.
.
.
Эх сурвалж: BBC
Украины дaйн: Залуу хосын гунигт түүх даян дэлхийг уйлуулж байна

Украины Мариуполь хотын төрөх эмнэлгийг Оросын бөмбөгдөлтөд өртөн бүрэн устсан гэж Украины эрх баригчид мэдэгдсэн.

Оросын дайралтын улмаас дор хаяж 17 хүн гэмтсэн гэж мэдэгдсэн байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Зеленский “Эмнэлэг, төрөх эмнэлгийг устгадаг ОХУ гэж ямар улс вэ. ОХУ-ын хар.гис.лал хэрээс хэтэрлээ. Украинчуудыг хо.мор.гол.он у.ст.гаж байгаагийн эцсийн нотолгоо боллоо” гэсэн юм.
Тэгвэл доорх зураг дээрх бүсгүй хэдхэн өдрийн өмнө хайртай залуутайгаа жирэмсэн үеийн фото зургаа авхуулан амьдарлынхаа хамгийн аз жаргалтай мөчөө мөнхөлж байлаа. Тэрээр эх оронд нь ийм хүнд цаг үе ирнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй бизээ.
.

Түүний найз залуу мэдээж цэргийн албанд татагдан Украины аль нэг хэсэг эх орноо хамгаалан амь тэмцэж яваа. Хүүхдээ эсэн мэнд төрүүлж чадах эсэх нь ч тодорхой бус. Хайртай хосууд амьд мэнд уулзах нь ч тодорхой бус тийм л нөхцөл байдалд нэгэн залуу хосын гэрэл зураг л тэднийг аз жаргалтай мөчийг мөнхлөөд д.а.й.н хэзээ ч хүсэх зүйл бишээ гэдгийг даян дэлхийд сануулан та бидэнд үлдэв.

.
.
.
. 

