2.5 сая иргэнд ногдол ашиг тараана гэдэг тийм ч амар ажил биш. Нэлээд бэлтгэл ажил хийх шаардлагатай байсан. Одоогоор бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Эхний ээлжид үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараах юм. Нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болчихсон. Бусад иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь, 0-18 настай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах ажлыг хангасан. ҮЦТХТ-өөс тус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараагдахад бэлэн болчихсон.
‘Эрдэнэс Тавантолгой ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. ТУЗ-ийн шийдвэр гарчихсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар Эрдэнэс Тавантолгой ХК-аас мөнгө нь шилжиж байгаа. Одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийг нь Эрдэнэс Тавантолгой ХК нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд тараагдах үйл явц эхэлнэ хэмээн мэдэгдлээ.













