• Latest
  • Trending
Жил бүр төрсөн өдрөөрөө хоол хийж тараадаг сайхан сэтгэлт залуу бypxaны opoнд зaлapчээ

Жил бүр төрсөн өдрөөрөө хоол хийж тараадаг сайхан сэтгэлт залуу бypxaны opoнд зaлapчээ

2022-03-10
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Жил бүр төрсөн өдрөөрөө хоол хийж тараадаг сайхан сэтгэлт залуу бypxaны opoнд зaлapчээ

by admin
2022-03-10
in НИЙГЭМ
0
Жил бүр төрсөн өдрөөрөө хоол хийж тараадаг сайхан сэтгэлт залуу бypxaны opoнд зaлapчээ

2021 оны 10 сарын 29ны өдөр найз залуугийн маань төрсөн өдөр болж өнгөрлөө. Би ч бараг 10 сар гараал энэ өдрөө хүлээж их гоё лаг2 юм бодоод л хүлээгээд л байсан кино үзнэ, гоё ресторанд хоол иднэ, студио орж зургаа даруулна нтр гээд л хэдэн өдөр их төлөвлөж бодсоон гэхдээ өчигдөр миний хүссэнээр юу ч болсонгүй.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Яасан гэвэл найз залуу маань өглөө босоод л ажилдаа явдгаараа яваад л би ч чөлөө авна гэсэн яасан бэ гээд л гомдлоод байж байтал ашгүй нэг чөлөө авсаан очиж байна будаа агшааж байгаарай гэж авдагийн би юун будаа вэ юу яриад байгаан гээл уурлаад л будааг нь агшаагаад хүлээж байлаа.

Орж ирээл хоёулаа гялс ахиухан хоол хийгээд хүмүүсд тараачихаад тэгээд киногоо үзье би жил болгон төрсөн өдрөөрөө ингэж хүмүүс баярлуулдаг юмаа өмнө нь дандаа ганцаараа хийдэг байсан энэ жил чи хамт байгаа юм чинь надад жаахан тусалчих тэгэх үү л гэж байна.

Би дургүй байсан ч заза гялс хийчихээд киногоо үзье л гэж бодоод л ёстой хурдан хийсэээн кк тэгээд л орой 18цаг өнгөр ч байхад хоолнуудаа савлаад л миний Mrs.m эгчийн өөрөө хайрлаад үүрдгүй цүнхэнд хийчихдэг юмдаа ззаа төрсөн өдөр нь юм чинь ганц өдөр уурлахгүй гүрийе гээд л тэгээд цүнхээ мартав.

Бөхийн өргөөнөөс багшийн дээдийн нүхэн гарц хүртэл алхаад л гадаа юм зарж байсан эгчээс авхуулаад л хоолоо нэг нэг жижиг устай тарааж явсаар байгаад 2хон үлдэв хүн болгон л баярлалаа гээд л яг нүхэн гарц руу ороход нэг ах сууж байсан тэгсэн чинь үлдсэн.

2 хоолоо аваал нөгөө ахаас би таныг халуун хоолоор дайлах гэсэн юмаа гээд л асуусан нөгөө ах маань нулимсаа нуусангүй манай хүн ч бүр хамт суугаад их л юм яриад би цаана нь нэлээн удаан хүлээж зогссон яг тэгээд зогсож байхдаа энэ сууж байгааг нь хараад л их бахархсаан.

Харих замдаа хөл нь газар хүрэхгүй баярлаад л…

Өчигдөр оройноос хойш л зөндөө эргэцүүлж бодлоо. Зүгээр л чамаар маш их бахархсан шүү гэдгээ л хэлмээр байна би дараа жил кино үзье нтр гэхгүй ээ ахиад бүр их хоол хамт хийцгээе.

 

Т.Сайнжаргал: НАМЗХ нийгэмд үнэ цэнийг бүтээсэн

 

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа НАМЗХ-ны 25 жилийн ой болох гэж байна. Бага хугацаа биш шүү дээ. Өнөөдрийг хүртэл юу хийв, ямар түүхтэй байгууллага юм бэ. Ярилцлагаа эндээс эхлүүлэх үү?

-Тэгье. Дөрөвдүгээр сарын 5-нд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 25 жилийн ой тохионо. Хүнээр яривал идэр насны залуу болжээ. Улс төрийн намын дэргэд төрийн бус байгууллага, тэр дундаа залуучуудын байгууллага 25 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байна. МАН-ын 100 жилийн түүхийн 25 жилийн түүхийг бид хамтдаа бүтээлцжээ. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл, даваа, сорилт гээд олон зүйлийг туулсаар энд ирсэн. Анх 1997 онд МАСЗХ нэртэйгээр үүсэн байгуулагдсан. УИХ-ын 1996-2000 оны сонгуулийн циклд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялагдсан.

УИХ-д дөрөвхөн суудалтай, улс төрийн сөрөг хүчин болсон хүнд цаг үе байсан. Гишүүдийн идэвх суларсан, залуучуудын хандлага тэр чигээрээ ардчилал тал руу хэлбийсэн байж. Ингээд залуучуудтай өөрсдийнх нь хэлээр ярих асуудал тулгарсан, МАХН-д. Тиймээс намын дэргэдэх залуучуудын байгууллагыг байгуулахын тулд 21 аймаг, 330 сумыг гурван жилийн хугацаанд тойрсон байгаа юм. Намыг шинэчлэхийн тулд ах нар маань залуучуудын байгууллагыг байгуулсан гэж ойлгодог. МАСЗХ-г анх үүсгэн байгуулагч нь өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй тухайн үеийн МАСЗХ-ны удирдлагын багийнхан байлаа. Тэр хүмүүс энэ холбоог байгуулаагүй бол бид өнөөдөр 25 жил гэж яриад суухгүй шүү дээ.

-МАСЗХ-г байгуулахаас өмнө залуучуудын хөдөл­гөөн байсан гэж сонсож байсан юм. Энэ талаар?

-Цөөнх болсон намын удирдлагууд намын үйл ажиллагааг яаж идэвхжүүлэх талаар олон талт яриа өрнүүлсэн биз. Тэр үед нь дөнгөж 20 гаруй насны шижигнэсэн залуучууд хөдөлгөөнөө улс төрийн намын дэргэдэх байгууллага болгоё гэсэн нь дэмжигдэж, Монголын залуучуудын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулж улмаар нийслэл, дүүрэг, 21 аймаг, 330 суманд намын дэргэдэх залуучуудын байгууллага байгуулах санаачилга өрнөж, өргөжсөнөөр өнөөдрийн НАМЗХ бий болсон.

-25 жил бага хугацаа биш. Энэ хугацаанд байгууллагыг тогтвортой авч явахын тулд олон бэрхшээл туулсан байх. Тэр үеийг дурсвал?

-Бэрхшээл их байсан нь ойлгомжтой. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэн, 90-ээд оны эхэн үед картын бараанд орсон, цөөхөн хэдэн холбоотон улстай. Монгол Улс бүхэлдээ нийгэм, эдийн засгийн хүнд байдалд байсан шилжилтийн үе. Энэ цаг үед залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. МАХН-ын залуучууд тухайн үед ёстой сэтгэлээрээ өөрт байсан бүхнээ холбоондоо барьж, энэ холбоог байгуулсан гэж ах нар ярьж байлаа. Уламжлал гэдэг өөрөө сайхан юм. 25 жилийн өмнө ах нарын байгуулсан холбоог өнөөдөр бид үргэлжлүүлээд авч явж байна. МАН гишүүдээ идэвхтэй байлгахын тулд НАМОХ, НАМЗХ, НАМЭХ, Ахмадын холбоог байгуулсан. Үзэл баримтлал нэгтэй хүмүүс нэгдэж чадсанаараа олон талын ач холбогдолтой юм.

-Монголд төрийн бус байгууллагууд гишүүн элсүүлэхийн тулд залуучуудад, иргэдэд “хайр” зарлаж, уйгагүй явдаг мода бий. Тэгвэл НАМЗХ гишүүдээ яаж элсүүлдэг байв. Бас л есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаар уйгагүй тойрсон биз. Гишүүн элсүүлэхийн тулд уйгагүй явдаг байсан шигээ өнөөдөр салбар зөвлөлүүд, анхан шатныхантайгаа хэр ойр ажилладаг байгууллага вэ?

-Өнгөрсөн цагийн түүхийг харвал гишүүн элсүүлэхийн төлөө яваагүй. МАХН нь өөрөө нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд салбартай, гишүүнчлэлтэй. Сумын баг бүр дээр үүртэй. Ийм системтэй. Аймаг сумынхаа намын хороо, үүрүүдээр дамжуулж залуучуудаа элсүүлдэг. Залуусыг кампаничилж элсүүлэхээс илүүтэй үйл ажиллагаагаа таниулах, сурталчлахад гол анхаарлаа хандуулдаг. Баруун, зүүн, төвийн аймгуудын соёлын ялгаа өөр өөр байдаг. Тухайн аймаг, орон нутгийн онцлогт нийцсэн үйл ажиллагааг явуулдаг. Энэ бүхэнд хүнээ бэлтгэх ажлыг түлхүү хийж ирсэн. НАМЗХ өнгөрсөн цаг үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлж нөхөрлөлийг бий болгосон. Нөхөр нөхөртөө үнэнч байж, эвлэлдэн нэгдсэн. Шат шатандаа өрсөлдөхүйц боловсон хүчнийг бэлтгэж байна. Эндээс шалгарсан хүмүүс нь орон нутгийнхаа шат шатны сонгуульд өрсөлдөх, намаас, залуучуудын байгууллагаасаа дэмжлэг авдаг тийм системийг бий болгожээ.

-НАМЗХ өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгэмд яг юу бүтээв?

-Бид нийгэмд үнэ цэнийг бүтээсэн. Өнөөдөр сошиалаар хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь элбэгшсэн. Тэгвэл улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагаар хүмүүжсэн хүмүүс ачаа дааж сурдаг, хүнээс үг сонсож, зэмлүүлж сурна, бичиг цаас боловсруулж сурдаг. Товчхондоо төрийн ажилд сайн бэлтгэгддэг. Сошиалыг дагаад мэдээлэл хурдан хүрдэг болохоор “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул даваад явж байна” гэдэг шиг үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мянган мэдээлэл дундаас зөвийг нь, өөрт хэрэгтэйгээ шүүн тунгааж, эрэгцүүлж чаддаг болсон байна, манай залуус. Өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд төдийгүй 60 гаруй УИХ-ын гишүүн төрөн гарчээ. Төрийн гурван өндөрлөг л гэхэд манай холбоог нэгэн цаг үед удирдаж явсан хүмүүс. Энэ хүмүүс Монголын хөгжил цэцэглэлтэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж явна.

Kopoнавирусийн цap тaxлaac үүдээд бид 21 аймаг, 330 сумын салбар зөвлөлүүдээ цахимжууллаа. Цахимаар хурал цуглаан, сургалт зохион байгуулж, гишүүдээ урт болон богино хугацааны сургалтуудад тасралтгүй хамруулж чадлаа. Мөн НАМЗХ нь дэргэдээ Нийгмийн ардчилал залуучуудын академи, Нийгмийн ардчилал залуучуудын сан, Нийгмийн ардчилал залуучуудын институт, Залуу хуульчдын клубүүдийг байгуулж, үүгээрээ дамжуулан олон төрлийн сургалт явууллаа. Өнөөдөр манай салбар зөвлөлийн гишүүд аль ч аймгаас бидэнтэй онлайнаар холбогдоод үзэл бодлоо илэрхийлж, цахимаар сургалтад хамрагдах боломжтой болсон. Хоёрдугаарт, залуучуудын дунд өрсөлдөөн бий болгож, түүнийг нь бодитоор үнэлэхийн тулд НАМЗХ аппликейшн нээж, рояалти оноогоор дүгнэж байна. Ингэснээр үйл ажиллагаанд оролцож буй гишүүдээ бодитоор үнэлэх боломжтой болж байгаа.

-Удахгүй 25 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Ойн хүрээнд долоон ажлын хэсэг гарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн сувилагч нарын өрөөг тохижуулахаар болоод эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа. Хүнд хүчир цаг үед ажиллаж буй сувилагч нарын ажлын байр, амрах өрөөг нь тохижуулахаар ажиллаж байна. Төв холбооноос ямар нэгэн санхүүжилт байхгүй. Тухайн орон нутаг, дүүргийн НАМЗХ-нд гишүүнчлэлтэй залуучууд нэгдэж, хандиваа цуглуулаад түүгээрээ сувилагч нарын өрөөг тохижуулна.

Энэ бол 25 жилийн ойгоо угтан нийгмийн салбарт хийж буй томоохон ажлуудын нэг юм. Одоогоор зургаа, долоон эмнэлгийн сувилагчийн ажлын байр, амрах өрөөг тохижуулсан байна. Цаашлаад “Хүний эрх ба залуучуудын оролцоо” үндэсний форум зохион байгуулна. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. МАН 30 дахь Их хурлаараа “Хүний эрхийг дээдэлсэн нам байна” гэдгээ тунхагласан. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах чиглэлээр залуучууд оролцоогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулна. Ялангуяа ирж яваа цагийн залуусын эрхийг хамгаалах, тэдэнд хүний эрхийн талаар мэдрэмжтэй байх зэрэг ойлголт өгөх нь бидний үндсэн зорилго юм. Хамгийн том агуулга нь зөвхөн НАМЗХ бус бусад залуучуудын байгууллагуудыг нэгтгээд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, буруу зөрүүг хэлэлцье гэж байгаа юм. Улс төрийн дэргэдэх залуучуудын байгууллага сонгуулийн үед намынхаа төлөө явна биз. Бусад цагт нь нэгдэж чаддаг байхыг уриалж байна. Учир утгагүй улстөржилтөөс ангид байхын тулд нэгдэх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталж явна. Мөн “Монгол тандаа зүтгэе” гээд холбооныхоо сүлд дууг шинэчилнэ.

-МАН-аас социал демократ үзэл баримтлалыг чиглэлээ болгож байна. Тэгвэл үүнийг дагаад НАМЗХ нэрээ солих нь уу гэсэн яриа сонсогдож эхэлсэн. Анх байгуулагдахдаа социалист залуучууд байсан бол дараа нь ардчилсан болсон. Харин социал демократ болж нэрээ солих уу. Үүнд хариулт өгөх боломжтой юу?

-МАН 30 дахь Их хурлаараа дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Монгол Ардын Нам нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн социал демократ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага мөн хэмээн тусгасан. Үүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг дүрмийн хүрээнд хийсэн учраас нам болон намын дэргэдэх төрийн бус байгууллагууд тус үзэл санааг түгээх үүрэгтэй. Шууд өнөө маргаашийн дотор социал демократ гэсэн нэршилтэй болохгүй. Боллоо гээд нийгэмд ч хүрэхгүй. Харин хүргэхийн тулд алхам алхмаар урагшилна. 25 жилийн ойгоо хийсний дараа Социал демократ Монголын залуучуудын холбоо гэсэн нэрийг аваад явах шаардлага тулгарч байна. 2016 оноос хойш социал демократ бодлогыг МАН-ын үүсгэн байгуулсан Засгийн газар өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, анх удаа байгалийн баялгаа ард түмэнд хуваарилсан. Иргэн бүрдээ 1072 хувьцаа өглөө, байгалийн баялгийг тэгш хүртээлээ. Энэ бол социал демократ үзэл баримтлалын нэг жишээ.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Магадгүй хэлэхийг хүссэн зүйл байж болох юм?

-МАСЗХ-ноос НАМЗХ хүртэлх өнгөрсөн хугацаанд зургаан их хурал хийж, долоон ерөнхийлөгчийн баг ажилласан энэ том холбооны үе үеийн удирдлагууд, түүний баг хамт олон, гишүүддээ, 25 жилийн баярын мэнд хүргэе. Залуучууд бид нэгнээ хүлээн зөвшөөрдөг, өөрсдөө оролцдог нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа урагшилъя, тэмүүлье. Өнгөрсөн хугацааны түүхийг давтахгүйгээр ирж яваа залуучууддаа сайхан Монгол Улсыг хүлээлгэж өгөхийн тулд нийлье, нэгдье гэж уриалмаар байна.

Эх сурвалж: Монголын Үнэн

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.