• Latest
  • Trending
Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

2022-03-08
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

by admin
2022-03-08
in НИЙГЭМ
0
Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-нд худалдааны бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд Сүхбаатарын талбай дээр жагслаа. Тэд эдийн засгийн хямралтай үед өдрийн зээлийн дарамтад орсон худалдаачид холбоо байгуулсан талаар мэдээлж, амьдралын боломж улам тааруу болж байна гэлээ.

Жагсагчдын нэгэн төлөөлөл эмэгтэй:

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

“Өр зээлийн асуудал үнэхээр хүндэрч байна. Зээлээс болж амиа хорлосон тохиолдол Монголд олон гарсан. Эрх баригчид үнэхээр хүйтэн сэтгэлтэй. Ядарсан иргэддээ тусалъя гэсэн ямар ч сэтгэл байдаггүй” гэлээ.

Өөр нэгэн эмэгтэй:
“Бидний хөдөлмөрийг үнэлдэг төр засаг байхгүй. Төр засаг хэзээ худалдаачдыг хамгаалдаг, дэмждэг хуультай болох вэ, тэр цагт бид тэмцлээ зогсооно. Өдрийн зээлэнд дарамтлуулсан эмэгтэй худалдаачид маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна” гэлээ.

“Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” нүцгэн жагсаалыг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулж  байна.

Худалдаа эрхлэгч бүсгүйчүүдийн төлөөлөл: 

-Төрийн эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүд, нөлөө бүхий хууль, хяналтын байгууллагынхан ЖДҮХС, Хөгжлийн банкийг хүүгүй тонож байхад худалдаа эрхлэгч бүсгүйчүүд бид өдрийн зээлийн хүүнд дарлуулж байна. Үүнээс болж, “Хархорин” дээр худалдаа хийдэг эхнэр, нөхөр хоёр амиа хорлосон. Бид өдрийн зээлээ төлөөд, орой нь автобусны ч мөнгөгүй харьж байна. Нийгэм дэндүү шударга бус байна. Төр засагт хандан бид удаа дараа шаардлага тавьж байгаа. Бидний үгийг сонсохгүй байгаа учир бид гурав дахь удаагаа жагсаал зохион байгуулж байна гэв.

 

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах ёслол боллоо

НЗДТГ-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол зохион байгуулж, их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй хүндэтгэлийн ёслолыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж, “Нийслэл хотын эмэгтэйчүүд үеийн үед, цаг цагийн хөгжилд соёл урлаг, хөгжлийн хувьслын тэргүүлэгчид байсан. Нийслэлд нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байна. Хүүхдээ асарч хүмүүжүүлж, гэр бүлээ өөд татахын хажуугаар улс орныхоо хөгжилд боловсролтой, мэдлэгтэй, бүтээлч хойч үеийг төлөвшүүлэн өгч, өөрсдөө ч манлайлан хөдөлмөрлөж байгаа нь бахархал юм” хэмээн өгүүлсэн юм.

Их хотын шилдэг бүсгүйчүүдийг дараах номинациар шалгарууллаа

 

Энхийн төлөө номинацийн эзэн Б.Уранчимэг нь 1998 оноос одоог хүртэл 24 жил тасралтгүй зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй. 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын Цэргийн багийн хоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын 150 дугаар ангид нууцын дарга, архивын эрхлэгч албан тушаалтай бөгөөд тус ангийн Тэргүүний эмэгтэй энхийг сахиулагч нарын нэг юм. Б.Уранчимэг “Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохиож буй онцлог жил тохиож байна. Энэ сайхан онд хотын шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарсандаа баяртай байна” гэсэн юм.

Нийгмийн салбарын шилдэг номинацийн эзэн А.Одончимэг нь Монгол Жангүм нэрээр олонд алдаршсан. Тэрбээр 25 жилийн турш өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд өрхийн орлогоосоо илүүчлэн 2832 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 324 нярайд баривч оёж бэлэглэсэн төдийгүй өрх толгойлсон 48 ээж, аавд гэр өгчээ. Сүүлийн таван жилд Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдэд хоол хүнс, хувцас, бээлий, маскаар туслах болжээ. Мөн Баянхонгор аймгийн Шаргалжуут сувилалд 25 жил саажилттай хүүхдүүдэд үнэгүй байр, хоол, тэргэнцэр, хувцас, памперс, тоглоомоор үйлчилж ирсэн байна. Түүний хөтөлдөг “Монгол Жангүм” фэйсбүүк хуудас эдүгээ 89 мянган дагагчтай. Шагнал гардах мөчдөө А.Одончимэг “Би нийслэлийн иргэн болоод нэг жил болж байна. Ийм сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэ сайхан шагнал бол Нийслэлийн Засаг даргын зүгээс ээж хүн, эмэгтэй хүний нөр их ажлыг үнэлсэн анхны шагнал байлаа. Монголын үрсийн бие нь эрүүл, ухаан нь саруул байх болтугай” хэмээн ерөөлөө.

“Бизнесийн салбарын шилдэг”-ээр шалгарсан Ц.Зэс-Эрдэнэ айлын тав дахь хүүхэд бөгөөд төрөхийн хүндрэлээс үүдэн саажилттай болж, таван нас хүртлээ алхаж чаддаггүй, ээрч ярьдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хөгжлийн бэрхшээлийг аав ээж, ах эгч нарынхаа тусламжаар даван туулж, 117 дугаар цэцэрлэгт эрүүл хүүхдүүдтэй хамт суралцан, 2000 онд “Ирээдүй цогцолбор” сургуульд бага ангиа дүүргэж, 2010 онд 81 дүгээр сургуулийг төгссөн байна. 2011 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцан бакалаврын боловсрол эзэмшиж, 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ. Хөгжлийн бэрхшээлтэй учир ажилд орж чадахгүй байсан тул “Зэс брэнд” гар урлал хийн, бизнесээ эхэлж байсан бол өдгөө олон хүнийг ажлын байраар хангадаг үндэсний брэнд бүтээгч болжээ. “Зэс брэнд” монгол дарханы гараар урласан алт, мөнгө, монет, зэс гэх мэт тоноглолтой бүтээгдэхүүн гаргахаас гадна гаднын улс орнуудаас гоёлын тоноглолуудаа захиалан авч ирж, эх орондоо угсардаг байна. Түүнчлэн тус компани хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг ажлын байраар хангах зорилготой. Ц.Зэс-Эрдэнэ дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэнэ гэж “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын тайзан дээр амласан юм.

Спортын салбарын шилдэг номинацийн эзэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг нь дэлхийн аваргын хошой хүрэл медальт, дэлхийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин юм. Тэрбээр Улаанбаатар хотын уугуул бөгөөд 10 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Анх 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, амжилтын буухиагаа эхлүүлжээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна. М.Анхцэцэг Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн шилдэг тамирчин билээ. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс бөгөөд М.Анхцэцэг ч “Алдар” спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн юм.

Боловсролын салбарын шилдэг номинацид шалгарсан Д.Оюунцэцэг нь Монголын анхны хувийн сургууль болох “Хобби” сургуулийг үүсгэн байгуулсан бөгөөд боловсрол, соёл, урлагийн салбарт 28 жил тасралтгүй ажиллажээ. Тус сургуулийн жил бүрийн төгсөгчдийн 70 гаруй хувь гадаадын их, дээд сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилга авдаг байна. Д.Оюунцэцэг 1971 онд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын Хөгжмийн их сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, 1976 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн байна. Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль, МУИС, СУИС-д багш, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Түүнчлэн 1976 оноос хойш өнөөг хүртэл олон тооны өгүүлэл хэвлэлд нийтлүүлж, улсын хэмжээний дуу хөгжмийн уралдаанд шүүгчээр, урлагийн хэд хэдэн байгууллагад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй эрдэмтэн, судлаач юм. Д.Оюунцэцэг хүндэтгэх шалтгааны улмаас ёслолд оролцож амжаагүй тул Хобби сургуулийн нийгмийн ажилтан Ж.Майцэцэг шагналыг гардан авсан.

Эрүүл мэндийн салбарын шилдэг номинацид шалгарсан Ж.Соёл Aнагаах ухааны коллеж, ЭМШҮИС-ийг төгсөж, эрүүл мэндийн салбарт хүний их эмч мэргэжлээр 18 дахь жилдээ ажиллаж байна. Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Амгалан амаржих газарт ажилласан бөгөөд өдгөө ЭХЭМҮТ-д ковид эмчилгээний тасагт ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 6485 ээжийг эсэн мэнд амаржуулж, 2800 гаруй мэс засал, 2300 гаруй бусад ажилбарыг гардан гүйцэтгэсэн байна. 2019 оноос одоог хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хамт олонтойгоо мөр зэрэгцэн зүтгэж буй юм. 2021 оны арваннэгдүгээр сараас Ковид эмчилгээний тасгийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэн, энэ хугацаанд 1200 гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. Мөн ковидын үеийн ажлын байрны сургалтад тогтмол хамрагдсаны сацуу цар тахлын нөхцөлд хэрхэн ажиллах талаарх сургалт явуулж буй аж.

Алдарт эх номинацийн эзэн Д.Оюумаа Архангай аймгийн Хангай сумын уугуул, айлын долоо дахь охин бөгөөд өдгөө долоон хүүхдийн ээж юм. Тэрбээр нярав, нягтлан бодогчийн мэргэжилтэй, Жагар интернэшнл ХХК-д үйлдвэрийн цех болон “Нарантуул” ОУХТ-д тус тус ажиллаж байжээ.

2007 онд том хүү Н.Баянмонголыг төрүүлсэн бол түүнээс хойш гурван удаа ихэр хүүхэд төрүүлжээ. 2014 онд анхны ихэр Энхнамар, Энхнаранг, 2017 онд дунд ихэр Эрхэс, Мичид нарыг, 2021 онд бага ихэр болох Мөнхдөл, Минжин нарыг төрүүлсэн байна. Нөхөр С.Нямсайхан “Миний хань хичээнгүй, сайхан сэтгэлтэй. Ханьдаа болон Монголынхоо ээжүүд, эмэгтэйчүүд, охид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэлээ.

Үйлчилгээний салбарын шилдэг номинацид шалгарсан Д.Эрдэнэжаргал нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазад троллейбусны жолоочоор ажилладаг. 2010 онд анх “Сутайнбуянт” ХХК-д кондуктороор орж, нийтийн тээврийн салбарт ажиллаж эхэлсэн бол 2012 оноос жолоочоор ажиллах болсон байна. Харин 2014 оноос одоог хүртэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн хоёрдугаар баазад троллейбусны жолоочоор ажиллаж байна. Тэрбээр 2015 онд Нийтийн тээврийн аварга 2016, 2018 онд шилдэг жолоочоор шалгарч, Зам, тээврийн яамны жуухаар шагнуулж, 2021 онд Онц тээвэрчин, 2021 онд Залуу аварга жолоочоор шалгарч, хошой залуу аварга жолооч болсон тус компанийн шилдэг ажилтнуудын нэг юм. Д.Эрдэнэжаргал Манай компани нийт 600 гаруй жолоочтойгоос 21 нь эмэгтэй. Тэднээсээ болон салбарын эмэгтэйчүүдээсээ шилдэгт шалгарсандаа, эмэгтэй хүн нийтийн тээврийн жолооч хийж чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна” гэлээ.

Соёл урлагийн салбарын шилдэг номинацийн эзнээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг шалгарлаа. Тэрбээр Улаанбаатар хотод төрж, өссөн, хотын унаган иргэн юм. Тэрбээр 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Анх тайзнаа Буротиногийн дүр бүтээж байснаас хойш Яаж амьдрах юм бэ жүжгийн Маша, Тэнгэрийн хүү жүжгийн Шагай гүнж, Кихот ноён жүжгийн Буурчийн газрын бүсгүй, Би эндээс явахгүй жүжгийн Сэржмаа, Анна Каренина жүжгийн Бэтсигийн найз гэхчлэн олон сайхан дүрийг чадварлаг бүтээжээ. Тэрбээр тайзны бүтээлээс гадна дэлгэцийн олон бүтээлд олны сэтгэлд үлдсэн дүрүүдийг бүтээсэн. Б.Одончимэгийн өвөө нь МУГЖ Улаанхүүгийн Осор гуай юм. Удам дамжсан авьяаслаг жүжигчин бүсгүй өнгөрсөн онд Баянгол дүүргийн шилдэг эмэгтэйгээр шалгарч байсан бол энэ удаад их хотын шилдэг бүсгүйчүүдийн нэг боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.