www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Жаргалсайхан: Манайхан л эмэгтэй хүнийг уулгаж идүүлж, бэлэг өгдөг баяр болгочихсон

admin by admin
2022-03-08
in БУСАД
0
Б.Жаргалсайхан: Манайхан л эмэгтэй хүнийг уулгаж идүүлж, бэлэг өгдөг баяр болгочихсон
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн асан, “Буян”-гийн Б.Жаргалсайхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ өдрөөс бусад өдрүүдэд олон мянган эхнэрүүд дур зоргоороо зугаацаж явдаг эр нөхрөө хэзээ ирэхийг нь үнс царайлаад хүлээдэг хэвээрээ. Уг нь энэ өдөр бол эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хөндөх, бүх эрхүүдийг нь хамгаалахыг сануулах ёстой өдөр юм л даа.

Манайхан л эмэгтэй хүнийг уулгаж идүүлж, бэлэг өгдөг баяр болгочихсон.Уулгаж идүүлж, бэлэг өгдөг хөөсөөр зөрчигддөг эрхүүдийг нь жилдээ нэг удаа булчихдаг. Угаасаа загасны ой санамжтай энэ үеийхэнд бэлэг л чухал.Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг архидаж эр хүнээс бэлэг горьдож өнгөрүүлдэг улс Монголоос өөр байхгүй.

Бүр хуульчлаад баярын өдөр гэж итгүүлээд сарниулчихсан.Шинэ үеийнхэн энэ өдрийн үнэ цэнийг ойлгож ядаж л Анандбузрыгаа шоронд хатаахын төлөө нийтээрээ тэмцэж өнөөдөр цэцэрлэгт байгаа мянга, мянган охидын ирээдүйг ирээдүйн Анандбузруудаас хамгаалах үйлдэл хийх ёстойгоо ойлгох ухамсартай өснө гэж итгэж байна.Ардын нам балмад этгээдийнхээ намын батлахыг хураасан болоод намд нь хамаагүй юм шиг нүд хуурч хуулийн хамгаалалтанд гэмт хэргийг нь сарниулаад байгааг хараад л байгаа шүү.

Төр төмөр нударгаараа энэ нүглийнхээ зулайг илсэн хэвээр байх юм бол би эмэгтэйчүүдээ уриалж охидоор зугаацдаг өнөөх Бага тэнгэрийн амнаас нь төрийн ордон хүртэл эгнэж жагсана. Энэ өдрөөс эхэлж энэ хүнтэйгээ ямар хариуцлага тооцохыг эрх зүйт төр, эрх баригч нам хоёроос байнга нэхэн шаардаж, сануулна!Нийт эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Хүүхдүүдээ бэлэг биш хүний эрх ярьдаг болгохыг хичээгээрэй” гэжээ.

Post Views: 973
Previous Post

Төрөх эмнэлэгт танил талгүй л бол ямар байдгийг харуулсан xapamcaлтай явдал гарсан байна.. Арайчдээ.. Та дарж ороод унш..

Next Post

Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

Next Post
Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

Бидэнд баярлах шалтгаан байхгүй гэв

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.