Сэтгүүлч Жеймс Пачилео: Сергей Шойгу төрийн эргэлт хийж, Путинийг зайлуулна

Tүрэмгийлэгч орны буюу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгугоос айж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Сергей Шойгу ирэх долоо хоногт “ОХУ-д төрийн эргэлт хийж магадгүй” учир ийнхүү В.Путин эмээж эхэлсэн гэжээ.
Сэтгүүлч Жеймс Пачилео энэ талаар өөрийн “Твиттер” хуудсандаа АНУ-ын албаны хүмүүсийн таамаглалыг эш татан бичжээ. Түүний хэлснээр, В.Путин Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулахаар зэхэж байгааг Вашингтон баталлаа гэсэн байна. Сергей Шойгуг ОХУ-д “урвагч”, “авлигач” гэх хэрэгт буруутгаж, шүүх хурал хийнэ гэжээ.

Сергей Шойгу ОХУ-ын Батлан Хамгаалахын сайдаар бараг 10 жил ажиллаж байгаа юм. Тэрбээр 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд сайдын албанд томилогдсон. Үүнээс өмнөх найман жилд нь Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас аврах сайдаар ажиллаж байсан.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн агаад Шойгу нь В.Путиний хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путиний халааг залгамжлах магадлалтай хэмээн үздэг юм.

Эх сурвалж: dialog.ua

