www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Мөнх-Эрдэнийг айдасгүй “LIVE“ хийхэд арыг нь даадаг ах нар буюу…

admin by admin
2022-03-04
in УЛС ТӨР
0
Д.Мөнх-Эрдэнийг айдасгүй “LIVE“ хийхэд арыг нь даадаг ах нар буюу…
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Улс төрд нэг шинэ “мэх” бий болоод байна гэж ойлгогдохоор үйл явдлууд ар араасаа хөврөх боллоо. Энэ мэхийг хэн зальтай нь л хэрэгжүүлж чадна. Яадаг вэ гэхээр, олны анхаарал татсан асуудал дээр жагсаал цуглаан, live-аар “тоглолт” хийж өөрийгөө гол дүрд оруулах. Энэ зорилгоо амжилттай биелүүлснийхээ дараа аль нэг талтай ашигтай байдлаар deal хийгээд чимээгүйхэн алга болох.

Одоогоос 2 жилийн өмнө “Улаан бал”-аар худал мэдээлэл тараан олон нийтийг төөрөгдүүлж явсан Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ боксын холбооны маргаан, циркийн асуудлаар олон нийтийн анхааралд ороод буй нь нэг л танил дүр зураг. Өчигдөрхөн л ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг, Аса аваргатай дуэльд дуудан энд тэндгүй үсчиж явсан Д.Мөнх-Эрдэнэ АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдлоо.

Түүнийг бүлгийн зөвлөхөөр томилсон нь ч учиртай биз ард нь бат зогсох ах нар нь айдасгүй лайв хийхэд нь дэмжлэг үзүүлдэг гэх.

Түүний талаар зарим нэг баримтыг энд сөхье л дөө.

Д.Мөнх-эрдэнэ нь 2016 оны 1-р сард Монгол улсаас Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж хэд хэдэн ноцтой зөрчил гарган 2019 оны 6-р сард ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Чөлөөлөгдсөнийх нь дараа 2019 оны 11-р сард Д.Мөнх-Эрдэнд хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ингээд Хөх хотын консулын газраас санхүүгийн анхан шатны баримтууд 2020-9-р сард ирсний дагуу 2020-10 сард Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ томилоход 2021.09.30ны өдөр дүгнэлт гарсан байна.

Тус дүгнэлтэд Д.Мөнх-Эрдэнийг :

2017-2019 онд байрны түрээсээ төсвөөс гаргуулсан. Жил бүр төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон 2016-2019 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон, 2018 онд галт тэргээр эх орондоо буцах журамтай байхад нислэгээр гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон

2018.06 сард консулын газрын 3 автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018.07.31-ний БНХАУ иргэнд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан үйлдлүүдэд яллагдагчаар татагдсан байна.
Ийнхүү Хөх хотын консулын газрыг “самарсан” Д.Мөнх-Эрдэнэд АН-ын бүлэг гараа сунгасан нь хэр оновчтой шийдвэр юм бол?

Post Views: 990
Previous Post

Оросын генерал Украины мэргэн бyyчийн гарт aмиa алджээ

Next Post

“Netflix” Оросод үйл ажиллагаагаа зогсоолоо

Next Post
“Netflix” Оросод үйл ажиллагаагаа зогсоолоо

“Netflix” Оросод үйл ажиллагаагаа зогсоолоо

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.