• Latest
  • Trending
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн улсад хураалгах барилгууд

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн улсад хураалгах барилгууд

2022-03-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн улсад хураалгах барилгууд

by admin
2022-03-02
in НИЙГЭМ
0
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн улсад хураалгах барилгууд

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ нар улсын мөнгийг “Капитал” банкаар дамжуулан үрэн таран хийсэн хэрэг удтал дуншиж байж сая нэг шийдэгдлээ. Тодруулбал, тэд Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банканд байршуулаад, банкаа дампууруулж орхисон.

Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалт хийгээд “Капитал” банканд байршиж байсан дээрх хөрөнгүүдээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хэд хэдэн орон сууц, оффис, үйлчилгээний барилга барьсныг тогтоосон. Улмаар татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг улсад хурааж, дуудлага худалдаанд оруулах замаар ЭМДС, НДС-ийн хохирлыг барагдуулахаар Засгийн газар шийдвэрлээд буй.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, нөхөр А.Ариунболдтойгоо хамтран эзэмшдэг “Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр татан буулгаж, дампуурлыг нь зарласан. Тухайн үед “Капитал” банк Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын санд 240.3 тэрбум төгрөгийн өртэй буюу энэ мөнгийг өөр зүйлд зарцуулчихсан байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Капитал” банкны зарим эд хөрөнгөөр өрийг нь суутгасаар одоо 166.2 тэрбум төгрөгийн өртэй үлдээд буй. Тэгвэл доор дурдагдах үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, дуудлага худалдаагаар зарах замаар 118 тэрбум төгрөг олно гэж Засгийн газар тооцсон. Энэ мөнгийг хоёр хувааж буюу 45.8 тэрбумыг нь Нийгмийн даатгалын санд, 71.2 тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын санд тушаана. Харин цаана нь үлдэх зөрүүг “Капитал” банкнаас хэрхэн гаргаж авах нь дараагийн асуудал юм.

Иймд бид “Капитал” банканд байршиж байсан ЭМДС, НДС-ийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан боловч УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг, хаана байршилтай, ямар үл хөдлөх хөрөнгүүд улсад хураагдаж байгааг танилцуулж байна. Дахин сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа доор үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал” банканд хадгалагдаж байсан мөнгөөр санхүүжүүлж бариулсан буюу банкаа дампууруулах үндэслэл нь эндээс бий болсон гэж АТГ-аас тогтоогоод байгаа юм.

1. ХАЛДВАРТЫН ЭЦЭСТ СҮНДЭРЛЭСЭН ХУДАЛДААНЫ ТӨВТЭЙ ХОС ОРОН СУУЦ УЛСАД ХУРААГДАНА

”Капитал” банкны улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд хурааж авах үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалтын эхэнд Баянзүрх дүүргийн XIV хороо, XIII хороолол, Зүүн дөрвөн замаас ХӨСҮТ уруудах замд буюу Намьянжүгийн гудамжинд байрладаг “Централ молл” гэх худалдааны төв, орон сууц хосолсон барилга бичигдэж байна. Энэхүү барилга нь тус бүр нь 5733 ам.метр талбай бүхий хос орон сууцтай, 21250 ам.метр талбай бүхий худалдаа, үйлчилгээний төвтэй цогцолбор юм.


Энэхүү барилгыг анх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт пропертиз” ХХК барьж эхэлсэн бөгөөд “Сити молл ба Сити апартмент” нэрээр борлуулалтын захиалга авч байсан. Харин “Капитал” банкны дуулиан дэгдсэнээс хойш энэ барилгыг “Централ молл” ХХК, “Висе интернэшнл” ХХК хариуцах болсон бөгөөд нэрийг нь “Централ молл” болгож өөрчилсөн байдаг. Энэ хоёр компанийг Ганболдын Ганзориг, Болдын Даваасүрэн, Төмөрбаатарын Намуун нар удирддаг.

Тэгвэл тэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай ямар холбоотой вэ, гээд хөөвөл Б.Даваасүрэн нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт групп”-ийн охин компани байсан, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг “Монгол мах экспо” ХХК, “Долфин” ХХК зэрэг компаниудыг удирддаг. Харин Г.Ганзориг нь “Бишрэлт групп”-ийн охин компани болох “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК, “Монгол милл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

2. ХОТЫН ТӨВИЙН ШИЛЭН БАРИЛГА ХОЖИМ ХЭНД ОЧИХ БОЛ…

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Капитал” банкны хөрөнгөөр барьсан буюу хураагдах үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Централ парк тауэр” барилга багтжээ. Тус барилга нийт 8886 ам.метр талбай бүхий оффис, үйлчилгээний заалуудтай, хотын төвийн үнэтэй оффисуудын нэг.

Улаанбаатар хотын төвийн шилэн барилгуудыг нэгээр нэмж сүндэрлэсэн 16 давхар “Централ парк тауэр” барилгыг “Глобал хурд” ХХК барьж ашиглалтад оруулсан. Баригдаж байх үед нь буюу 2019 оны дөрөвдүгээр сард дээвэр дээрээс нь иргэний автомашин дээр блок унаж, дуулиан тарьж байлаа. Эл хэргийн балгаар “Глобал хурд” ХХК барилгын ажлаа анх эхлүүлэхдээ зохих ёсны зөвшөөрлүүдээ аваагүй байсан нь илэрч, НМХГ-аас лацдаж байв. Хамгийн ноцтой нь, “Глобал хурд” ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт групп”-ийн охин компани байж таарсан. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа энэхүү барилгыг “Бишрэлт оффис” нэрээр барьж байсан боловч дээрх хэрэг, хэл ам гарсантай холбоотойгоор “Глобал хурд” ХХК-ийг “Бишрэлт групп”-ийн харьяаллаас салгаж, барилгынхаа нэрийг “Централ парк тауэр” болгож өөрчилсөн байдаг.


.

3. ХӨГЖЛИЙН БАНКНЫ 32 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД БИТҮҮМЖЛЭГДСЭН “ГАНТИГ ВИЛЛА” ХОТХОН УЛСАД ХУРААГДАХ НЬ…

Хураагдах үл хөдлөх хөрөнгүүдийг жагсаалтын гуравт, Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн тойруу гудамжинд баригдсан “Гантиг вилла” хотхоны 13 блок барилга багтжээ.
Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аман дахь тансаг зэрэглэлийн энэ хотхоныг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт пропертиз” ХХК анх “Капитал” банкны хөрөнгөөр “Зайсан хилл каунти” хотхон нэрээр барьж, зарахаар захиалга авч байсан. Гэхдээ нэг асуудал үүссэн нь энэ хотхоны дөрвөн блок барилгыг охин компани болох “Монгол мах экспо” ХХК-даа Хөгжлийн банкнаас зээл авч өгөхийн тулд барьцаанд тавьсан байдаг. Гэвч зээлээ эргэн төлөх боломжгүй болсон тул “Зайсан хилл каунти” хотхоныхоо нэрийг “Гантиг вилла” болгож өөрчлөөд, “Монгол мах экспо” ХХК-иа өөр компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг.


Өдгөө “Зайсан хилл каунти” хотхон “Монгол мах экспо” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 32 тэрбум төгрөгийн найдваргүй зээлийн барьцаанд битүүмжлэгдээд байсан. Тэгвэл дээрээс нь “Капитал” банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр барилгын ажлыг нь санхүүжүүлсэн үндэслэлээр улсад хураан авч байна.
Ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.