• Latest
  • Trending
Өмгөөлөгч Г.БАТБАЯР: Охиноо хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй

Өмгөөлөгч Г.БАТБАЯР: Охиноо хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй

2022-03-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Өмгөөлөгч Г.БАТБАЯР: Охиноо хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй

by admin
2022-03-02
in НИЙГЭМ
0
Өмгөөлөгч Г.БАТБАЯР: Охиноо хүүхдийн толгой дээр халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй

Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр очсон иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөхөөр очсон А-г тус хэлтсийн албан хаагч Б нь үг хэлээр дайрч, биед нь халдсан гэсэн юм.

Бид энэ талаар хохирогч А-гаас тодруулахад “Олон нийтийн газар бага насны хүүхдүүд танхайрч, үл ойлголцол үүссэн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон. Гэтэл цагдаагийн албан хаагч намайг “Ариун цэврийн өрөө орохоор суудлаасаа бослоо” гэх шалтгаанаар дээрэлхэж, миний биед халдсан. Манай аав хуулийн хүн учраас би хуулийн мэдлэгтэй. Цагдаагийн албан хаагчийн ёс бус үйлдлийг хэлэх ёстой газар нь хэлнэ гэхэд дуугүй болчихсон” гэсэн билээ.

Тэгвэл тус эмэгтэй нь гэрчийн мэдүүлэг өгөхөөр бус, бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт байцаалт өгөхөөр цагдаагийн хэлтэст очсон байжээ. Тодруулбал, тэрбээр 18 настай охиныг “Муухай харлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, халуун кофе асгасан гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор тэрбээр цагдаагийн байгууллагад дуудагдаж очоод байсан аж. Цагдаагийн албан хаагчид зодуулсан, бусдын биед халдаж, гэмтэл учруулсан гэх 22 настай эмэгтэй нь өмгөөлөгч Г.Батбаярын охин гэнэ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Бид энэ хэргийн талаар өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож, тодруулахад “Охин маань нас биед хүрээд биднээс тусдаа амьдардаг. Охин маань бидэнтэй хамт амьдардаггүй учраас юу болсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Өчигдөр байцаалт өгөхөөр очих үед нь би хамт очоогүй. Хэрэв хамт очсон бол цагдаагийн албан хаагч миний охинтой тэгж ёс бус харьцахгүй байсан байх. Охиноо хүүхдийн толгой дээр нь халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй байлаа. Охинтойгоо холбогдож, хэргийн талаар тодруулъя. Өчигдөр оруулсан бичлэг дээрх хүн охин минь гэдгийг ч би мэдээгүй” гэлээ.

 

ХОХИРОГЧ М: Толгой дээр дөнгөж барменаас авсан халуун кофегоо асгачихаад цагдаагаа дуудаарай, би 100 мянган төгрөгөөр л торгуулна гэсэн

Өчигдөр буюу 2022.03.01-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд муудалцаж, нэгнийхээ толгой дээр халуун кофе асгасан бичлэг цацагдсан. Үүний дагуу хохирогч М болон хохирогчийн аав Э-тэй товчхон ярилцлаа. /тэд нэрээ хэлж, зургаа нийтлүүлэхээс татгалзав/

-Өчигдөр яг юу болсон бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хохирогч: Өчигдөр 15.00 цагийн үед “Tom Toms” кофе шопын салбарт би хоёр найзтайгаа кофе уугаад сууж байсан юм. Гэтэл нэг эмэгтэй ирээд намайг “Чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ” гэсэн. Би тэр хүнийг огт танихгүй тул тэр хүн рүү муухай харах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Би өөр рүү чинь хараагүй ээ гэтэл намайг өшиглөөд, би чиний дээрээс кофе асгачих уу гэсэн. Хариу үг, үйлдэл үзүүлээгүй байхад миний толгой дээрээс дөнгөж барменаас авсан халуун кофегоо асгачихсан. Тэгээд цаашаа яваад өгсөн.

-Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү?

-Тийм. Би цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд хандаж дуудлага, мэдээлэл өгсөн. Тэр эмэгтэй явахдаа “Цагдаагаа ирвэл над руу залгаарай” гээд утасныхаа дугаарыг үлдээчхээд явсан. Дуудлагын дагуу хоёр алба хаагч ирэхэд тэр эмэгтэй явчихсан байсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид утасны дугаар руу нь холбогдож шалгаж байгаа.

-Та цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн үү?

-Тухайн үед миний толгой дээр маш халуун кофе асгасан тул түлэгдээд хорсоод байсан. Тиймээс би эмнэлэгт үзүүлчхээд ирэх хүсэлтийг дуудлага, мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн алба хаагч нарт тавьсан. Тэд намайг эмнэлэгт үзүүлчхээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирээрэй гэсэн. Тэгээд тэд намайг түлсэн эгчийг авахаар явсан.

-Та хэдэн настай вэ. Нөгөө эмэгтэйн насыг мэдсэн үү?

-Би 18 настай. Миний толгой дээр кофе асгадаг эмэгтэй 22 настай юм байна лээ. Намайг мэдүүлэг өгөх гээд очиход тэр эгч мэдүүлгээ өгчхөөд гараад явж байсан. Бид хоёр цагдаагийн хэлтсийн нэг давхарт таарсан. Тэр үед миний утасны дугаарыг авсан.

-Тантай холбогдсон уу?

-Намайг мэдүүлэг өгчхөөд гарч ирсний дараа “Чи өргөдлөө буцаачих. Би гомдлыг чинь бүрэн барагдуулна. Би сая наана чинь бас цагдаатай асуудал үүсчихлээ” гэсэн. Би өргөдлөө буцаахгүй гэж хэлсэн.

-Цагдаатай асуудал үүссэн гэдэг нь ямар асуудал юм бол оо?

Хохирогчийн аав: Цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж, зүй бус харьцлаа гэх бичлэг яваад байгаа. Тэр бичлэг дээрх эмэгтэй миний охины толгой дээр халуун кофе асгасан хүүхэд байна лээ. Тэр цагдаатай асуудал үүсгэж байгаа бичлэгийг би хараад өөрөө буруу зүйл хийчхээд түүндээ гэмшихгүй өөрийг бусдаар өрөвдүүлэх гэсэн оролдлого мэт харагдаж байгаа. Учир нь бичлэгээ “Бага насны хүүхдийн гэмт хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх гээд цагдаагийн байгууллагад иртэл биед халдлаа” гэх утгатай цахим орчинд байршуулсан байна лээ.

Тэр эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхөөр биш миний охины толгой дээр халуун кофе санаатайгаар асгаж, гоо сайханд нь халдсан хэрэгт шалгагдаж байгаа. Би охиноо шүүх эмнэлэг үзүүлсэн. Энэ асуудалд маш их гомдолтой байгаа. Хүнээс яахаараа ийм харгис үйлдэл гардаг байна гэж бодож байна. Тэр хүүхэд миний охиныг гэмтээчхээд манай аав прокурор энэ бол асуудал биш. Тэр цагдаагаа дуудаарай би 100к торгуулчхаад л гараад ирнэ гэж хэлсэн байна лээ. Би тэр прокурор гэсэн аавтай нь мөн уулзаж шалгуулах хүсэлтэй байгаа.

/Сануулахад, халуун кофе асгасан эмэгтэйн аав нь прокурор биш өмгөөлөгч Г.Батбаяр юм/

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.