www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

“Ээжээ битгий санаа зовоорой, хүү нь аргалаад гэртээ очноо”…

admin by admin
2022-02-25
in ДЭЛХИЙ
0
“Ээжээ битгий санаа зовоорой, хүү нь аргалаад гэртээ очноо”…
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Бид Украинд байгаа зарим оюутан болон иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдож нөхцөл байдлыг нь тодрууллаа.

Украин улсад сурч байгаа оюутны ээж Н.Отгон “Хүү маань намар Украин Улсын Киев хотын сургуульд сурахаар явсан. Эхний жил тэндээ хэлний бэлтгэлд сурч байгаа юм. Дайн болохгүй ээ, тайван байж болно гээд байсан болохоор хүү минь хичээл, сургуулиа орхиод ирж чадаагүй. Тэгтэл ингээд дайн эхэлчихлээ. Одоогоор хүүгийн минь байрлаж байгаа Киев хотод нөхцөл байдал тайван байгаа гэсэн. Гэхдээ цаашид ямар байхыг таах аргагүй шүү дээ. Хүүтэйгээ цахимаар байнга холбоотой байгаа. Өчигдөр 15:00 цагийн нислэгээр эх орондоо ирэх гэж байсан ч нислэг нь цуцлагдсан. Одоо тэгээд ямар ч аргагүй болоод байна. Гадаад харилцааны яамны утас руу залгаад авахгүй байна. Санаа зовохоос өөр хийж чадах зүйл алга. Хүү минь “Ээжээ битгий санаа зовоорой, хүү нь аргалаад гэртээ очно” гэх юм. Гэхдээ л санаа зовоод, айгаад байна” гэсэн юм.

Н.Тогтох: Хүү минь “Ээж битгий санаа зовоорой, хүү нь аргалаад гэртээ очно” гэсэн

 

Богдхан төмөр замыг барьж чадвал Монгол Улс метротой болно

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Улмаар төслийн нээлтийг наймдугаар сарын 23-нд хийсэн бол, бүтээн байгуулалтыг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Богдхан төмөр зам нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель, эстакад /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Бид энэ төслөөр төмөр замын анхны туннелийг барьж үзэх гэж байна. Судалгааны ажил дуусаж, нарийвчилсан зураг төсөл рүү ороход бэлэн болсон. Гашуунсухайт, Зүүнбаянд 27, 16 гээд нийтдээ 33 гүүрийг 3.7 километрийн урттай барьж байгуулсан. Харин Богдхан төмөр замд баригдах Туул гол дээгүүрх гүүр 3280 метр урт, 22-39 метр өндөр эстакад байна. Өөрөөр хэлбэл 12-13 давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөр дээгүүр төмөр зам явна гэсэн үг.

Бид ийм түвшний шинэчлүүлэлтийг хийх гэж байна. Энэ бол Монгол Улсад дахиад технологийн дэвшил авч ирнэ. Хамгийн гол нь шинжлэх ухаан, онол нь ард үлдэх ёстой юм” гэв.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт дууссанаар хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдал 84.8 хувиар буурна. Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэх тооцоолол гарчээ.

Мөн экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж хоёр дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно гэж төмөр замын мэргэжилтнүүд үзжээ.

Post Views: 732
Previous Post

Богдхан төмөр замыг барьж чадвал Монгол Улс метротой болно

Next Post

Оросууд шүхэртийн десантийн сургуулийн оюутнуудыг сургуулилт гэж хууран Украинд буулгажээ

Next Post
Оросууд шүхэртийн десантийн сургуулийн оюутнуудыг сургуулилт гэж хууран Украинд буулгажээ

Оросууд шүхэртийн десантийн сургуулийн оюутнуудыг сургуулилт гэж хууран Украинд буулгажээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.