• Latest
  • Trending
ОХУ Украины онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна

ОХУ Украины онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна

2022-02-24
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ОХУ Украины онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна

by admin
2022-02-24
in ДЭЛХИЙ
0
ОХУ Украины онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна

ОХУ Украин улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөн хурцдаж Украины иргэд сандралдан хоол хүнс, шатахуунаа нөөцөлж байна. Харин ОХУ-ын цэргийн анги Украины хил рүү Беларусийн хилээр дамжин нэвтэрч, мөн томоохон хотуудын нэг болох Каркивын захад ирээд байна.

Түүнчлэн ОХУ Украины “Ivano-Frankivsk”, “Василковский” зэрэг онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна.

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

.

УКРАИНД СУРДАГ МОНГОЛ ОЮУТНУУД: “Дaйн болбол бид хэнд хандах вэ” гэхэд Монголын ЭСЯ, Консулаас “Өөрсдийнхөө амийг өөрсдөө мэд” гэсэн

Өнгөрөгч мягмар гараг/2022.02.22/-т ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч Луганск, Донецк бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсний дараа зүүн Украинд цэрэг оруулах тушаалыг Батлан хамгаалахын яамандаа өгсөн. Ингэснээр бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж, барууны орнууд “тун удахгүй да йн болно” хэмээн өөрсдийн иргэдээ татан авч эхлээд байна. Украинд манай улсын 22 иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Гадаад хэргийн яамны мэдээлснээр оюутнуудын талаас илүү хувь нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирээд байгаа юм. Тэгвэл бид Украинд одоо амьдарч байгаа болон тус улсаас эх орондоо ирээд буй оюутнуудтай онлайнаар холбогдож, нөхцөл байдал ямар байгаа, Монгол ирэхэд ямар саад бэрхшээл тулгарсан талаар ярилцлаа.

-В.ПУТИН МЭДЭГДЭЛ ХИЙСНЭЭС ХОЙШ ҮЙ.МЭЭН СА.М.УУН ГАРЧ, УКРАИНЧУУД ӨӨРСДӨӨ ХҮРТЭЛ САН.ДРАЛ.ДАЖ ЭХЭЛСЭН-

-Юун түрүүнд Украинд байгаа оюутнуудаасаа нөхцөл байдал ямар байгаа талаар асуумаар байна. Бидний олон улсын хэвлэлүүдээс авч мэдээллээс харахад хэзээ мөдгүй л д.а.йн болох гэж байгаа мэт түгшүүрт нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Украины дотоод нөхцөл байдал яг ямар байна вэ?

-Киев хотод амьдарч буй оюутан: В.Путин мэдээлэл хийх хүртэл нөхцөл байдал тайван байсан гэж хэлж болно. Мягмар гарагт В.Путин салан тусгаарлагчдын бүс нутгуудыг хүлээн зөвшөөрсний дараа Украинчууд өөрсдөө хүртэл сан.драл.д орсон. Үүнээс хойш гадуур нисдэг тэргүүд явж, метроны буудлуудаар бу.утай цэ.рэг, цаг.даа нэмэгдсэн.

-Украины засгийн газраас иргэддээ ямар мэдээлэл өгч байна?

-Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гэж хүн байдаг. Зеленский мэдээлэл хийхдээ “дайн болохгүй гэж хэлэхгүй ээ. Украинчууд бүх зүйлд бэлэн байх ёстой. Нутаг орноо хамгаалах хэрэгтэй. Дайн маргааш ч болж магадгүй” гэж хэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч иргэдээ иймэрхүү мэдээллээр хангаж байна. Ер нь В.Путин мэдэгдэл хийснээс хойш үймээн самуун гарч эхэлсэн. Украин ангийн хүүхдүүд маань хүртэл өмнө нь “дайн болохгүй ээ. Оросууд ингэж л байдаг юм” гэсэн хандлагатай байсан ч одоо үймээн самуун эрчимтэйгээр нэмэгдэж байна.

-Харьков хотоос Монголд ирээд буй оюутан: Би хоёрдугаар сарын 19-нд Монголд ирсэн. Намайг ирэхээс өмнө хэд хэдэн бослого, үймээн самуун болсон. Украинчууд өөрсдөө тийм цуглаан, үймээн зохин байгуулсан. Мөн метроны буудлуудаар буутай цэргүүд хамгаалалтад гарч эхэлсэн. Ер нь бол нөхцөл байдал улам түгшүүртэй болж эхэлсэн гэж хэлж болно. Гадаадын иргэд хүртэл эх орон руугаа буцаж, улсаас нь тусгай үүргийн нислэг хийж авч эхэлсэн. Намайг Украинаас гарахад хилийн хяналт шалгалт маш хатуу болчихсон байсан. Уг нь Украин руу нэвтрэхэд л хатуу хяналттай байдаг шүү дээ. Гэтэл яг эсрэгээрээ. Зорчигчдын ачаа тээш зэргийг нэг бүрчлэн шалгаж, ухаж үзсэн. Онгоц руу орж, хилээс гарах гэж байхад хүртэл биднийг бу.у.тай цэрэг харгалзаж байсан. Энэ бүхнээс харахад сүүлийн хэдэн хоног нөхцөл байдал маш хурцдаж байна.

Монголд ирэхэд миний Украинд байснаас илүү айм.шиг.тай мэдээллүүд гарч байсан. Хүмүүнлэгийн цуваа руу гал нээлээ л гэнэ…Удахгүй Зеленский хариу цохилтыг нь өгнө, хариу гал нээнэ л гэнэ. Энэ мэт мэдээллүүд их байсан учраас тэнд үлдсэн найз нөхдөдөө их л санаа зовж байна.

-УКРАИНД БАЙГАА МОНГОЛЧУУДЫГ ХАРИУЦАЖ АВСАН ЭЛЧИН САЙД, КОНСУЛ ГЭЖ ЯГ ҮНЭНДЭЭ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА-

-Украинд Монголын Элчин сайдын яам гэж байдаггүй. Иргэдэд Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаар дамжуулан мэдээлэл өгч байгаа гэж албаныхан хэлсэн. Та бүхэн хэр зэрэг харилцаа холбоотой байв?

-Павлоград хотоос Монголд ирээд буй оюутан: Миний бие хоёрдугаар сарын 18-нд Монголд ирсэн. Манай хотын хувьд нийт 11 хүүхдээс 8 нь Монголд ирсэн. Хоёр нь ар гэрийн боломж бололцоогоос болоод тэнд үлдсэн. Манай хот Украины төв цэгт оршдог учраас бусад хотыг бодвол нөхцөл байдал харьцангуй тайван байсан. Гэхдээ бага зэрэг түгшүүртэй. Мэдээж хэрэг бүх оюутнууд дот роо тү гшиж байсан. Монголын талаас авч үзвэл хоёрдугаар сарын 1-нд хамгийн анх бидэнтэй Консулаас холбогдсон. Таны хэлснээр Украинд сурч байгаа оюутнууд бүгд Польшийн Варшавт байдаг Монголын консулд харьяалагддаг.

Хоёрдугаар сарын 1-нд надтай холбогдоод нөхцөл байдлыг асуусан. Би “хэрвээ нөхцөл байдал таагүй болбол яах вэ” гэтэл “биднийг чартер нислэгээр авна” гэсэн. Дараа нь хоёрдугаар сарын 13-нд бидэнтэй “Zoom”-ээр уулзалт хийсэн. Нөхцөл байдал ямар байгаа талаар асууж, бид нарт шаардлагатай үед юу хийх ёстой вэ гэдэг зөвлөмжийг өгсөн. Энэ уулзалтад оролцсон оюутнууд Консулын ажилтнуудаас “Засгийн газраас нөхцөл байдал эвгүйтвэл чартерт нислэгээр авна гэсэн, хэзээ авах вэ. Хэрэв авах бол зардлыг яг хэн гаргах вэ” гэж асуусан боловч биднийг “авахгүй” гэсэн. Харин та нар өөрсдөө явах “боломжтой” гэсэн.

Оюутнуудын хамгийн гол зорилго хичээл ном шүү дээ. “Хичээл номоо яаж яах вэ. Бүгд Засгийн газрын тэтгэлгээр сурдаг байхад шууд орхиод явж болох уу. Манайх ков идоос болж хоёрдугаар сар дуустал онлайн хэлбэрт шилжсэн байгаа. Үүний дараа энэ семестр дуустал хичээлээ онлайн хэлбэрээр Монголоос үзэж болох уу” гэж асуусан. Энэ уулзалт яг хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон. Гэтэл 14-ний өдөр буюу нэг дэх өдөр хэлэлцээ хийж хариу өгье гэж хэлсэн. Хоёрдугаар сарын 14-нд бид “манай хотоос ийм ийм хүүхдүүд Монгол буцаж төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдсэн. Гэтэл “өнөөдөртөө бүх бичиг баримтуудыг танай сургууль руу явуулна. Бараг явуулчихсан байгаа. Өргөмжит консулаар дамжуулж явуулна” гэж хэлсэн боловч өнөөг хүртэл манай сургууль дээр ямар ч бичиг баримт очоогүй.

Хоёрдугаар сарын 14-нд бид хэрхэн Монгол буцах талаараа Консулдаа мэдэгдсэн. Варшаваар транзит хийгээд Москва орно гэж хэлсэн. Гэтэл Консул яг тэр “Zoom” уулзалтын үеэр “Киевээс л ганцхан Москва руу нисэх боломжтой. Та нар Киевээр дамжиж яваарай” гэсэн. Харьковоос нислэг үйлдэгддэг байсан ч одоо больчихсон. Тиймээс бид Варшаваар транзит хийж явах боломжтой байсан. 14-ний өдөр аль хэдийн мэдээллээ Консулд өгч, маргааш нь манай хотоос гурван хүүхэд Варшаваар үлдсэн хүүхдүүд нь Латваар дамжиж явах нислэгийн билет захиалчихсан байсан. Гэтэл “Та нар Москва руу орж чадахгүй” гэж бүр сүүлд нь хэлж байгаа юм. “Та нар Варшав юмуу Латвиар дамжиж Москва орох боломжгүй. Ковидын нөхцөл байдлаас болоод Москва хүлээж авах улсуудынхаа тоог хязгаарлачихсан байгаа. Тэр тоонд нь Польш, Варшавын нислэгүүд ороогүй” гэсэн. Бид нар яалт ч үгүй билетээ цуцлахаас өөр аргагүй болсон. Үүнийг хоёрдугаар сарын 15-ний өдөр бидэнд мэдэгдсэн. Өөр хотын хүүхдүүд аль хэдийн үүнийг мэдэхгүй Варшав руу нисчихсэн, хохироод үлдчихэж байгаа юм. Билет хатуу нөхцөлтэй, буцаах боломжгүй. Оюутан юм чинь аль болох л хямд зардлаар нутаг буцахыг бодно шүү дээ. Гэтэл “Монголчууд дандаа хямдхан билет авдаг” гэж урдаас биднийг загнасан.

Ингээд 17-ны өдөр бид замдаа явж байхдаа Консулын газарт “Москвагаас Улаан-Үдээр дамжин газраар хил нэвтэрнэ” гэхэд “газрын гааль нээлттэй биш байгаа. Та нар нэвтэрч чадахгүй, оруулахгүй. Би Улаан-Үд орсон хүмүүсээс баттай мэдээлэл авчхаад байна. Та нар наад билетээ цуцал. Үгүй бол Улаан-Үд дээр очоод гацна” гэж хэлсэн. Бид нар юутай ч яваад үзье гэж очоод Улаан-Үдээр нэвтрээд Монгол руу орсон. Үүний дараа Консултай буцаж холбогдоод “бид нар Улаан-Үдээр дамжаад орчихлоо, Улаанбаатар руу машинаар явж байна” гэтэл “ яаж орсон юм. Улаан-Үдээр оруулж байгаа юм уу” гэсэн. Өөрсдөө ямар ч мэдээллээр биднийг хангаагүй.

Хоёрдугаар сарын 13-нд хийсэн “Zoom” хурлаар ч гэсэн манай нэг оюутан “Паспортоо энгэртээ зүүгээд юмаа аваад гадаа гарлаа. Одоо хаачих вэ. Бид нар хэнд хандах вэ” гэхэд “Та нарт таньж мэдэх Украин хүн, Орос найз нөхөд байвал тэд нарыгаа дагаад яв. Та нар насанд хүрсэн хүмүүс байна. Өөрсдийнхөө амийг өөрсдөө мэд. Ер нь шулуухан биш ч гэсэн бараг амь, амиа бод ухааны юм ярьсан. Яг үнэндээ Украинд байгаа Монголчуудыг хариуцаж авсан элчин сайд, консул гэдэг газар байдаггүй юм байна лээ.

-ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ОЛОН ГЭР БҮЛ ХОХИРОЛ АМСААД БАЙНА-

-Украины Харьков хотод буй оюутан: -Би Харьков хотод сурдаг. Бидэнд ч мөн яг адилхан консулаас ийм мэдээлэл өгсөн. Мэдээллийнх нь дагуу Унгараар дамжиж явах билет таван хүүхэд авчихсан байсан. Гэвч онгоцны буудал дээр очоод явж болохгүйг мэдээд билетээ “үхүүлчихсэн”. Өөрсдөө хариуцлагаа 100 хувь хүлээнэ, буруу мэдээлэл өгөхгүй гэсэн ч буруу мэдээлэл өгчихсөн.

-Онгоцны тийз захиалаад явахад хэчнээн хэмжээний мөнгө, төгрөг гарч байна?

-Хамгийн бага нь 1.5 сая. Хамгийн үнэтэй нь 3 сая, 3.5 сая гэх мэтчилэн. 1.5 сая нь маш олон хоногоор 2, 3 хоногоор транзит хийж явах нислэгүүд байгаа. 3.5 сая төгрөгийнх нь шууд нислэг байгаа.

-Харьковоос Монголд ирээд буй оюутан: Хоёрдугаар сарын 12-нд Консул надтай холбоо барьсан. Олон хүнтэй хотуудын оюутнуудыг группүүдэд хуваагаад ахлагч томилж байгаа гэж нэг ахлагчаар намайг томилсон. Тухайн үед АНУ 48 цагийн дотор Украиныг орхиорой гэсэн мэдэгдэл гаргачихсан байсан. Украины хэвлэлүүдээр ч агаарын хил хааж, нислэгүүдийг блок хийгээд эхэлчихсэн байна гэсэн мэдээлэл хөвөрч эхэлсэн. Ер нь нөхцөл байдал хурцдаж эхэлсэн. Тухайн үед бидэнтэй Польшийн элчингээс холбоо бариагүй байсан.

Хоёрдугаар сарын 13-ны өдөр бидэнтэй Консулаас “Zoom” уулзалт хийхэд оюутнууд “Монголоос биднийг авч чадахгүй юм байна. Хэрэв дайн болоод нөхцөл байдал хурцдах юм бол биднийг хангах хоргодох байр, эсвэл тийм нөхцөл байдалд зааж, чиглүүлэх чиглэл, бэлдсэн зүйл байна уу” гэхэд тэр асуултад хариулаагүй. Харин “үүний талаар бид боловсронгуй мэдээлэл бэлтгэе, чиглэл үүргээ одоо бэлдье” гэсэн.

Украинаас Монголд ирээд буй оюутан: Нэмж хэлэхэд, тэр хүмүүс өөрсдөө “албан ёсны, үнэн мэдээлэл авдаг эх сурвалж байхгүй. Та нартай адилхан интернетээс мэдээлэл авдаг” гэж хэлсэн. Элчин сайдын яам, Консулд ажилладаг хүмүүсийн хариуцлагагүй байдлаас манай оюутнуудын эцэг, эх гэр бүл нь хэдэн сая төгрөгийн хохирол амсаад байна. Жишээлбэл, зургаан хүүхэд явахаар болоод билетээ авсан байхад гурав нь билетээ үхүүлээд үлдэж байх жишээний. Дор хаяж нэг билет нь сая төгрөгийн үнэтэй гэж бодоход цаана нь өчнөөн хүн байгаа шүү дээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.