• Latest
  • Trending
Н.Ариунсайхан: Намайг ч биш бүх сайхан ээжүүд, хүндтэй шагнал авсан эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон явдал болсон

Н.Ариунсайхан: Намайг ч биш бүх сайхан ээжүүд, хүндтэй шагнал авсан эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон явдал болсон

2020-08-14
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 15, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Ариунсайхан: Намайг ч биш бүх сайхан ээжүүд, хүндтэй шагнал авсан эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон явдал болсон

by admin
2020-08-14
in НИЙГЭМ, Онцлох мэдээ
0
Н.Ариунсайхан: Намайг ч биш бүх сайхан ээжүүд, хүндтэй шагнал авсан эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон явдал болсон

Алдарт эхийн одон авсан бүсгүйн зураг цахим ертөнцөд давалгаалан сайн, муу олон комментоор ‘байлдав’. 8-р сарын 10-нд Ерөнхийлөгч Өмнөговь аймагт ажиллаж алдарт эхчүүдэд одон гардуулах үйл ажиллагаанд оролцсон билээ. Тэр үеэр өөрийнхөө зургийг дарж буй нэгэн залуухан ээжийн зураг худал тайлбартайгаар цахим орчинд тарсан бөгөөд үүний улмаас багагүй маргаан, үл ойлголцол хүмүүсийн дунд үүссэн юм. Үнэндээ 32 настай бүсгүйн зургийг ’23 настай залуу ээж’ гэсэн тайлбартай цацсанаар хүмүүсийн дунд томоохон маргаан дэгдсэн билээ. Улмаар сошиал ертөнцөөр дамжуулан тус бүсгүйн нэр хүндэд ноцтойгоор халдах явдал гаарч, түүний баярын шагналыг гомдол, гунигаар солив. Ингээд бид түүнтэй холбогдож болсон үйл явдлын талаар тодрууллаа.

БИ АНХНЫ ОХИНОО 21 НАСТАЙДАА ТӨРҮҮЛЖ БАЙСАН, ДӨРВӨН САЙХАН ХҮҮХДИЙН ЭЭЖ ХҮН

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Сайн байна уу. Юуны өмнө “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасанд нь баяр хүргэе?

-Сайн. Сайн байна уу. Баярлалаа. Нэлээн эвгүй дуулиан, шуугиантай л одон авлаа даа.

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулаач. “Алдарт эх”-ийн хэддүгээр одон авсан бэ?

-Намайг Н.Ариунсайхан гэдэг, 30 настай. Би дөрвөн сайхан хүүхдийн ээж. Сая хоёрдугаар одон авсан. Анх Өмнөговь аймгийн Ханбогд суманд Сэлэнгэ аймгаас бэр болж ирж байлаа.

-Хүүхдүүд нь хэд хэдэн настай вэ. Анхны хүүхдээ хэдэн настайдаа гаргаж байв?

-Том охиноо 21 настайдаа гаргаж байсан. 2 охин, 2 хүүтэй. Одоо том охин минь 9 настай, хүү маань 6, бага охин 3, бага хүү маань нэг ой, долоон сартай.

-Багагүй шуугиан тариад байгаа таны зураг анх хаанаас цацагдаж, олон нийтэд ил болсон юм бэ. Та анх яаж мэдэв?

-Энэ зургийг би тавигдаад хэд хоносных нь дараа л мэдсэн. Энэ сарын 12-ны өглөө гэсэн үг. Намайг өөрийнхөө зургийг дарж байх үед авсан байсан. Би мэдээгүй. Хамгийн анх “Аархал”гэсэн хуудсан дээрээс цацагдсан байсан. Тэгээд би тэр хуудас руу залгаад хэлтэл уучлалт гуйгаад, залруулга хийж өгсөн л дөө. Гэхдээ аль хэдийн их хандалт авчихсан байсан. Муухай хүмүүсийн хэл аманд ингэж их өртөж байгаа нь үнэхээр хэцүү байна.

-ХЭНД Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ МУУХАЙ ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМАНД ӨРТӨЖ БАЙГААДАА ҮНЭХЭЭР ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

-Анх мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Сайхан үр хүүхэд төрүүлснийхөө төлөө ингэж элдэв, муухайгаар хэлүүлж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Анх мэдээд сүртэй хүлээж аваагүй л дээ. Багахан андуурал гарсан юм шиг байна гээд л өнгөрсөн. Гэтэл манай гэр бүлийнхэн, найз нөхөд гээд намайг таньдаг хүмүүс бүгд надруу залгаж эхэлсэн. Ингэж бичсэн байна, тэгсэн байна гээд л. Сүүлдээ утсаа харахаас ч айж байна. Тэгээд л тэр хүмүүст маш их гомдож, сэтгэл санаагаар унасан. Бүхэл бүтэн зургаа тавиулчхаад хүмүүст муулуулна гэдэг чинь ямар сайхан байх вэ дээ. Хэнд ч гэм хийлгүй байж байгаад сошиалаар ингэж доромжлуулна гэдэг чинь үнэхээр аймар байдаг юм байна. Ер нь бол би энэ зургийг тавиад, ингээд сошиалаар явуулаад өгөөч гэж хэнээс ч гуйгаагүй. Өөрсдөө дур мэдэж, хүний зураг тавьчихаад хүнийг ийм байдалд оруулна гэдэг чинь буруу зүйл шүү дээ.

–Хүүхэд гэдэг бол мэдээж гэр бүлд аз жаргал авчирдаг хамгийн том бэлэг байдаг шүү дээ. Зарим хүмүүс энэ талаас нь харж байсан ч зарим нь хүчтэй шүүмжилж байх шиг харагдсан?

-Нас бол хэнд ч хамаагүй. Үр хүүхэд гэдэг чинь хамгийн нандин, сайхан хайр байдаг юм. Энэ хайрыг хэдэн насандаа яаж бүтээх вэ гэдэг нь тийм чухал биш. Хариуцлагатай байх нь л хамгийн чухал. Ээж болно гэдэг хамгийн том хариуцлага байдаг. Зүгээр нэг хүүхэд гаргаад байна гэсэн асуудал биш шүү дээ. Хүүхдээ төрүүлнэ, өсгөнө, хайрлана, хамгаална гэдэг хамгийн чухал зүйл. Би хүүхдэд маш их хайртай. Дөрөв байтугай ч төрнө гэж боддог хүн.

-НӨХӨР МААНЬ АНХ ТЭР ЗУРГИЙГ ХАРААД “МИНИЙ ХАНЬ ЧИНЬ УГААСАА Л ЗАЛУУХАН ХАРАГДДАГ, САЙХАН ЭМЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН-

-Шүүмжилж буй хүмүүсийг харахад “олон хүүхэд гаргаад гэрийн авгай болчихсон, ажилгүй, төлөвлөгөөгүй олон хүүхэд гаргах буруу гэх мэтээр бичсэн байсан л даа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь миний зураг л ингэж цацагдаж, хандалт авчихсан болохоос надтай адилхан хүүхэд гаргасан ээжүүд олон байгаа шүү дээ. Хүмүүс “олон хүүхэд гаргалаа, сургууль соёлоо төгсөөгүй байж” гэх мэтээр ярьдаг. Гэхдээ миний хувьд бүх зүйлээ амжуулаад, гэр бүлээ сайхан авч, сайн ээж гэж өөрийгөө боддог. Миний хувьд хүүхдээ төрүүлээд зүгээр суулгүй хоёр сар болоод л ажлаа хийж эхэлсэн. Би бялуу, бейкэри чиглэлээр ажилладаг. Энэ сумандаа л гэхэд таван жил дарааллан бялуу, бейкэри хийж байна. Хүүхдүүдээ хараад, хажуугаар нь ажиллахад надад өдөр хоног, цаг хугацаа маш бага юм шиг санагддаг.

– Гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?

-Нөхөр маань анх хараад “миний хань чинь угаасаа л залуухан харагддаг сайхан эмэгтэй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “миний хань залруулж хэлээд орхичих оо” гэсэн юм. Гэтэл бүр үнэхээр их хандалт авчихсан байсан.

-Одоог хүртэл таны зурагны хандалт буурахгүй л байна. Түүн дотроос илтэд доромжилсон үг хэллэг ашигласан хэд хэдэн хүнийг хүмүүс шүүмжлээд эхэллээ?

-Тийм ээ, тэгж байна. Миний хувьд нутаг орондоо хүнд буруу, муу зүйл хийж явсан удаа үгүй. Сайн найзууд, сайхан хамт олондоо хүндлэгдэж явдаг эмэгтэй. Тийм ч учраас ‘Эмэгтэйчүүдийн холбоо’-ны хамт олон миний нэр хүндэд халдсан тэр хүмүүсийг холбогдох байгууллагуудад нь гомдол гаргаж, өгнө гэсэн. Энэ бол ганцхан намайг ч биш бүх сайхан ээжүүд, хүндтэй шагнал авсан эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон явдал болсон шүү дээ. Цаашлаад миний гэр бүл, үр хүүхэд, ханийг минь ч доромжилж, нэр хүндэд нь халдсан.

-Ярилцсанд баярлалаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.