www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дайн эхэллээ: ОХУ Киевт пуужингийн цохилт өглөө гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ

admin by admin
2022-02-24
in ДЭЛХИЙ
0
Дайн эхэллээ: ОХУ Киевт пуужингийн цохилт өглөө гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ тус улсын нийслэл Киев хотод пуу.жингийн цох.илт өглөө. Оросын эзлэн түрэмгийлэл ийнхүү эхэллээ гэж мэдэгдлээ.

Мөн тэрээр Киев болон Харьковын нисэх онгоцны буудлууд, цэргийн штаб, удирдлагын төвүүд их бууны цохилтод өртөж, хилийн дагуу буу.далцаж эхэлсэн талаар мэдээлсэн байна.

12.30 цаг: Оросын цэргүүд Украины хилийг давж, Одесса болон Харьков хотуудад орж ирлээ

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ-ын цэргүүд Украины хилийг давж, өмнөд хэсгийн Одесса болон зүүн хойд хэсгийн Харьков хотуудад орж ирлээ гэж мэдэгдлээ.

Мөн нийслэл Киевийн ойролцоох Васильковскийн нисэх онгоцны буудал руу пуужингийн цохилт өгсөн. Хамгийн сүүлд Днепр хотод дэл.бэрэлт болсон талаар мэдээлэл ирлээ гэжээ.

12.30 цаг: Оросууд Украины хотууд руу гал нээв

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүллээ гэж мэдэгдлээ.

Тэрээр өөрийн албан ёсны твиттер хаягаар дамжуулан “Украины тайван хотууд б.өм.бөгдөлтөд өртлөө. Энэ бол тү.рэм.гийлэл, да.йн. Украин өөрийгөө хамгаалж, дайнд ялах болно. Дэлхий улс орнууд Путиныг зогсоож чадна. Зогсоох ёстой. Одоо хариу үйлдэл хийх цаг нь болсон” гэжээ.

11.30 цаг: Путин цэргийн ажиллагааг эхлүүлэхийг тушаав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөнгөж сая Украины зүүн хэсэгт цэргийн ажиллагаа эхлүүлэх тушаал өглөө. Мөн тэрээр салан тусгаарласан бүс нутгууд дахь Украины цэргүүдийг зэвсгээ хураалгаж, бууж өгөхийг шаардсан байна.

Оросын төрийн хэвлэлүүд ОХУ-ын зэвсэгт хүч Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Украины армитай мөргөлдөх нь цаг хугацааны асуудал гэж мэдээлсэн юм. Улмаар олон улсын хэвлэлүүд ОХУ болон Украины хооронд албан ёсоор дайн эхэллээ гэж мэдээлээд байна.

Владимир Путины мэдэгдлийн дараахан Украины зүүн хойд хэсэг дэх Харьков хотод томоохон хэмжээний дэлбэрэлт болжээ. Мөн Украины нийслэл Киев хотын ойролцоо хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсон байна.

Олон улсын хэвлэлүүд одоогоор дээрх байршлуудад халдлага болоод байна гэж мэдээллээ.

Post Views: 1,974
Previous Post

УКРАИНД СУРДАГ МОНГОЛ ОЮУТНУУД: “Дaйн болбол бид хэнд хандах вэ” гэхэд Монголын ЭСЯ, Консулаас “Өөрсдийнхөө амийг өөрсдөө мэд” гэсэн

Next Post

Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа

Next Post
Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа

Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.