• Latest
  • Trending
Баяр наадам балаг л авчирна уу гэхээс жаргал авчрахгүй

Баяр наадам балаг л авчирна уу гэхээс жаргал авчрахгүй

2020-08-14
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Баяр наадам балаг л авчирна уу гэхээс жаргал авчрахгүй

by admin
2020-08-14
in НИЙГЭМ
0
Баяр наадам балаг л авчирна уу гэхээс жаргал авчрахгүй

Баярлах дуртай ард түмэн бид арай хэтэрлээ гэх шүүмжлэлийг байнга тавьдаг боловч тэмдэглэсээр л байна.

Ардчиллын буянаар хэт их даяарчлагдсан гэгддэг Монголчууд харийн огт өөр соёл, шашны зан үйлтэй баяруудыг ч алгасалгүй тэмдэглэдэг болжээ. Валентин, Халловен, Христос мэндэлсэн өдөр… гээд тоочвол монголчууд бидэнд огт зохицохгүй, ‘хэрэггүй’ баяруудыг тэмдэглэсээр байна. Бие биедээ дурласан хосуудыг гэрлүүлснийхээ төлөө амиа алдсан Валентин ламын дурсгалд зориулж бид ‘хайрын баяр’ гэдэг шинэ өдрийг тэмдэглэдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Энэ өдрийг далимдуулан ойр дотны хүмүүстээ ‘хайртай’ гэж хэлэх нь мэдээж сайхан. Гэхдээ ‘хайртай’-гаа хэлээд зогсохгүй хамгийн сайхан, үнэтэй шоколад авах гээд хоорондоо өрсөлдчихнө. Албан байгууллагууд ч хоцрохгүй шүү, бие биедээ нууц бэлэг дамжуулж, дараа нь ‘бэлэгнийхээ эзнийг олж’ дахин хариу барьж бас л ажлын нэг өдрийг баярын өдөр болгож орхино. Валентины баяр тэмдэглэхгүй байснаар монголчууд муудаагүй. Учир нь хайрын баяр болох ‘Эх үрсийн баяр’, ‘Хүүхдийн баяр’, ‘Мартын 8’ гээд… Харин саяхнаас ‘Аавуудын баяр’ гэж тэмдэглэх болж, энэ нь ч зөв юм. Аавууд яагаад баярлаж болохгүй гэж! Үүнээс гадна Төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, бүлгийн баяр гээд явж өгөх төлөвтэй.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Өөрсдийнхөө үндэсний баярын утга учир, зан үйлийг буруутгаж, харийн соёлоос авчирсан баяруудаа хэтэрхий их сурталчлах нь үндэстнийхээ мөн чанарыг бүдгэрүүлэх талтай. Энэ дэлхийн 200 гаруй улсаас “Монгол” гэж товойх соёлын томоохон бүрэлдэхүүн нь ‘Цагаан cap’, ‘Наадам’ билээ. Үндэсний баяртай байх нь тусгаар эх оронтой хэмээсэн үг аж. Гэтэл өвлийг өнтэй давсны бэлгэдэл болгон тэмдэглэдэг cap шинийн баяраа бид хэчнээн их гоочилж байгаа билээ. Монголчууд бид хэт ‘өрсөлдөмтгий’, нэрэлхүүгээсээ болж бие биенийхээ дээр гарсан бэлэг сэлт бэлтгэх гэж, эсвэл хэнд ч хэрэггүй ‘хог цуглуулж’ буй аятай энэ эрхэм баярынхаа утга учрыг алдагдуулдаг нь нууц биш ээ. Баян тарганаа гайхуулах уралдаан мэт бэлгээрээ өрсөлдөж, хүн бүрт бэлэг хүртээх гэж өрхийнхөө санхүүг элгээр нь хэвтүүлнэ. Тэгээд гаргасныхаа хэрээр ‘бэлэг олж авах’ гэж танихгүй шахуу айлд орох шахна. Уг нь бол энэ баяр нь ураг төрлийн холбоогоо мэдэлцэх, цаашлаад улсаа тусгаар байлгах, аугаа түүх соёлоо хадгалж үлдэх санаа бүхий л баяр байгаа юм ш дээ.

Өнөөгийн нөхцөлд ямар баярыг тэмдэглэх эсэхээ монголчууд бид уг үндэстэйхэн шиг ойлгож мэдэх хэрэгтэй. Ингээд дараах зайлшгүй тэмдэглэх ёстой албан ёсны баяруудаа үзэл сурталтайхан шиг тэмдэглэж сурах нь зүйтэй болов уу.

Харин багш нарын, эмч нарын, цагдаагийн, төмөр замчдын, барилгачдын… гээд албан бус баяруудыг тухайн мэргэжлийн хүмүүс нь өөрсдийн хэмжээнд тохируулан сурталчилгаа, мэдээлэл хийж, тэмдэглэн өнгөрүүлбэл зохилтой. Үүн дээр нэмж хэлэхэд элдэв ‘Даншиг наадам’, ‘Овоо тахих’ … энэ тэр гээд баяр ч юм шиг, ёслол ч юм шиг үйлдлүүдийг сүр дуулиан болголгүй, олны анхаарлыг таталгүйгээр хийх нь дээр болов уу.

Эцэст нь хэлэхэд монголчууд баяраар дутаагүй ээ. Харин эдийн засгаа бататгаж бүсээ чангалах л цаг ирсэн бус уу. Урд социализмын үед баяр боллоо гээд нэг айл, ганц шил ‘цагаан долгор’ буюу цагаан архи авдаг байсан бол өнөөдөр хоёр хүн дундаа доод тал нь 1-2 шил цагаан архи, хэд хэдээр нь шар айраг тавиад уучихдаг болж. Энэ нь одоо баяных уу, балайрлынх уу! Ингэж хэтрүүлснийхээ хариуд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, элдэв гэмт үйлдлийн золиос болж байгааг дээрээсээ авахуулаад доод шатандаа хүртэл “өнөөдрийн Монголын нүүр царай” бэлхнээ харуулж байгаа билээ.

Сархадгүй баяр наадам гэж байхаа байж… ‘Сархад савнаасаа бусдыг дийлдэг’ гэдэг дээ. Баяр наадам балаг л авчирна уу гэхээс жаргал авчрахгүй нь ойлгомжтой.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.