Нийслэлийн Хот Тохижилтын газрын ажилтан гурван эрэгтэйг Алтан Гадас одонгоор шагнуулахад дуучин Нара хандивын аян зохион байгуулж одонгийн мялаалгыг нижгэр хийх боломж бүрдүүлсэн.
Тэгвэл дуучин бүсгүйн зөгийн балны шил тээвэрлэлтийн үед шатаж, алдагдалд орсон энэ үед ТҮК-ийн гурван ах нь 150.000 төгрөг өгчээ.
Мөн Нийслэлийн хот тохижилтын газраас Нарагийн зөгийн балнаас 100 ширхэгийг авахаар болжээ.

Энэ хайрын хүмүүс чинь бүр хамаг хайр талархал урсгаад ёстой халуун сэтгэлийнх нь илчинд ёстой асаад гялалзаад өгдгийм шүү гэсэн хүч урам ундраад байх чинь Нийслэлийн Хот Тохижилтын газрын ажилтангууд бид хүйн холбоотой мэт л дотно болжээ. Алтан Гадас Одонт гурван ах маань тэвдэж явахад нь тэвнээр ч болов дэмнэнээ гээд 150.000₮ өгч байна.
Күй яахнав дээ, надад ямар өртэй биш дээ та нар минь баяраар ч баярлуулаад л гунигтай үед ч дэмнээд яахнавдээ ах нар минь гэнгээ талархан хүлээж авлаа.
Тэгсэн бидний ажлыг үнэ цэнийг олон нийтэд өргөн таниулж улмаар иргэд олон нийт бидний ажлыг бүр ч илүү ойлгож хүндэлдэг болсоон гэж баяр бахдал дүүрэн ярих ах нарыгаа хараад бидний Монгол түмний энэ их агуу уужуу сэтгэл л эх орны минь гайхамшигт онцлог юм бн даа гээд л хамар шархиран бичиж сууна. Нас явах ч лүд юмдаа нулимс ойр болж кккк… Нийслэлийн хот тохижилтын газар-н удирдлага бас витаминжуулалтын аяны хүрээнд мөн Засгийн Газрын Бодлогын хүрээнд Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин ажилтан хамт олондоо Нарагийнхаа балнаас хүргэхээр 100ш бал захиалах болсон байна.
Ийм сайхан хүмүүс байхад эх орон минь нийгэм минь илүү сайхан болж чаднаа гсн итгэл дүүрээд л ирж байна.
Жаахан дулаармагц Нара нь ах нартайгаа хамт хэдэн цаг ч болов нийслэлийнхээ гудамжинд ажиллаж ажлынх нь амт шимтээс өөрийн биеэр мэдэрч халуун сэтгэлийнх нь тусыг хариулнаа.













