ТЕГ-аас өчигдөр мэдээлэл хийж, иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын газартай хамтран ажилласныхаа төлөө тогтмол мөнгөн урамшуулал авдаг байсан хэмээв.
Тэгвэл үүнээс гадна гурван монгол иргэн гадаадын тагнуулын газартай хамтран ажиллаж байсныг дуулгалаа.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөн л мөнгөн урамшуулал тогтомол авдаг байсныг илрүүлж, хэргийг нь шүүхэд шилжүүлснээр найман жилийн хорих я л оноожээ.
Мөн иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан, гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгасан. Одоогоор шүүхийн шатанд яваа аж













