Өчигдөр цагдаагийн байгууллагад 1752 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 134, хулгайлах гэмт хэрэг 47, согтуугаар машин жолоодсон зөрчил 94 дуудлага ирж 237 иргэн эрүүлжүүлэгджээ.
Иймээс иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Ингэснээр иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах юм.














