Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дөнгөж сая өөрийн цахим хуудсаар дамжуулан н.о.ц.т.о.й. мэдээлэл хийв.

Тэрбээр хэлэхдээ: “Нээх ба лиар удаан но вшну уд юм аа. Хэргээр удаад, хугацаа хожоод байдаг юм уу.
Хөгжлийн банкны дансруу овоо мөнгөө хийгээд байтал нөгөө хийх данс тодорхойгүй болоод хоёр хонолоо. Данс мансаа цэгцэлнэ гээд зээлдэгчдээс мөнгөө авахгүй хоёр хоночихлоо.

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын захирлууд нь солигдоод байна. Хилийн хориг тавихгүй бол ихэнхи нь гараад зугтлаа. Хурдалдаа но вшнуу даа.

Тэр МАН-ын Генсек Хөгжлийн банктай холбогдсон намынхаа гишүүдийг хөө нө гэж мэдэгдээд 7 хонолоо. Судлаад байна л гэх юм, юуг нь судалдаг юм бэ, ЗАРИГ бүгдийг судлаад нэрлээд, гаргаад тавиад өгөө биздээ. Хий хоосон ярьсан л хүмүүс, ажлаа хий л дээ.

Хамаг галыг нь тэврээд, салхи зүсээд хоёр сэтгүүлч гараад зогслоо, одоо юу хүлээгээд байгаа юм бэ НО ВШНУУ ДАА” хэмээлээ.

Хөгжлийн банкнаас зээл авагсад эхнээсээ гадаадруу зугтааж эхэллээ дээ…














