• Latest
  • Trending
Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай“ шүлгийг орос руу орчуулж Камилад илгээх сэн

Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай“ шүлгийг орос руу орчуулж Камилад илгээх сэн

2022-02-16
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай“ шүлгийг орос руу орчуулж Камилад илгээх сэн

by admin
2022-02-16
in НИЙГЭМ
0
Л.Энх-Амгалан: “Тэнгэр шиг бай“ шүлгийг орос руу орчуулж Камилад илгээх сэн

Бээжин-2022 олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Камила Валиева сэтгэл санааны хүнд нөхцөлд байсан ч гайхамшигтай гулгаж, 82.16 оноо авсан юм. Шилдэг гэдгээ дахин баталж, нэгдүгээр байраа хадгалсаар байгаа билээ.

Түүний хүнд нөхцөлд үзүүлсэн үзүүлбэр олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ч ийнхүү уярчээ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ.

ТЭНГЭР ШИГ БАЙ…гэж Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшинг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. ТЭНГЭР ШИГ БАЙ КАМИЛА” гэжээ.

Камила Валиева маргааш буюу энэ сарын 17-нд шийдвэрлэх үзүүлбэрээ үзүүлэх юм.

 

*Өмнөх мэдээ*

 

Н.БЭХИ: УЛААНБААТАР ОРВОЛ “НАРАНТУУЛ” ЗАХААР Л ЯВЖ ҮЗНЭ ДЭЭ

Бэхи хүүгийн мөрөөдөл нь Улаанбаатар хот орж, “Нарантуул” захаар явж үзэх. Мөн эвдэрсэн гар утсаа янзлуулж, найзуудтайгаа хаяа элдэв янзын тоглоом тоглох. Бид тугалын хашаанаас тэдний гэр рүү явах хооронд тэр “Утсаа янзлуулчихвал болно доо. Дүү унагаагаад дэлгэцийг нь эвдчихсэн юм. Аав, ээж янзлуулж өгнө гэж байна лээ. Өөрийн гэсэн утастай байвал эмээтэй ярихад амар байдаг юм. Хотод очиж үзвэл “Нарантуул” зах гэдгээр л хэсэж, явж үзнэ гэж боддог. Мөн хүүхдийн паркаар ч орох сонирхолтой байгаа. Гэхдээ хэзээ хотод очиж үзэхийг би сайн мэдэхгүй л байна. Ямар ч гэсэн том болохоороо очиж үзэх байх аа” гэлээ.

ЭМЭЭГИЙН ХАЙРТАЙ БОР ХҮҮ

Бэхи эмээгийн хамгийн хайртай ач хүү. Бэхи эмээгээсээ, эмээ нь Бэхигээс сална гэж байхгүй гэнэ. Ухаан орсон цагаасаа л эмээтэйгээ унтаж, үлгэн мөөмийг нь өмхөж, хүн болжээ. Сургуулийн амралт, зав чөлөөгөөрөө гэртээ биш, өвөөгийнх рүүгээ гүйж, эмээгийнхээ мөөмийг тэвэрч унтчихаад тэр буцаад явдаг гэнэ. Явахдаа уйлж, “Эмээ би тантай байнга хамт баймаар байна” хэмээн гуйдаг байсан тухай түүний эмээ хуучлав. Тэрбээр “Эмээ хүү хоёр ядаж дөрөвдүгээр ангийн боловсролтой болно” гээд их л тэмцэж, хоёр биеэсээ салах гэж зовдог байлаа. Хүү минь гэртээ ирэхээрээ уйлаад явахгүй. Би ч хүүгээ санаад хэцүүднэ. Санахаараа сумын төв ороод сургуулийнх нь гаднаас харчихаад хүрээд ирнэ. Хүүдээ харагдчихвал дагаад салахгүй. Би ч хүүгээсээ холдож чадахгүй бөөн юм болддог юм. Эмээ, хүү хоёр хэцүүхэн байдалтай байж байгаад дөрөвдүгээр ангиа төгссөн. Хүү минь том болж, олон найзтай болсон болохоор одоо хичээлдээ дуртай болсон. Одоо ямар ч гэсэн бид хоёр бүрэн дунд боловсролтой болно гээд хичээж байна. Хүү анхнаасаа л малд дуртай, нүдтэй байсан. Багшийнхаа цээжлүүлсэн тооноос илүү малаа нүдэлж, тогтоохдоо сайн байдаг юм” хэмээн хүүгээ магтав. Ингэж ярихдаа тэр Бэхи хүүг хэдэнтээ үнсэж, хэдэнтээ тэвэрсэн.

БЭХИГИЙН НЭГ ӨДӨР ИНГЭЖ ӨНГӨРДӨГ


Бэхи хоёр дүүгээ санажээ. Цагаан сарын өмнө л хоёр эмэгтэй дүүдээ ишиг, хурга хариулах албаа хүлээлгэж өгөөд эмээ, өвөөдөө хүрээд ирсэн. Аав нь хамгийн бага дүүтэй нь үе үе ирдэг болохоор нөгөө хоёрынхоо тухай байнга асууж шалгаана. Хурга, ишигээ дагаж яваад өөрсдөө унтаж, төөрөх вий гээд их л санаа зовдог бололтой. Бэхи “Хоёр дүүгээ санаж байна аа. Тэр хоёр чинь жаахан шүү дээ. Би аав, ээждээ эрхэлдэггүй юм аа. Манай гурван дүү л хамгийн эрх нь. Би чинь айлын том хүү учраас тэр бүр эрхлээд байхгүй. Тийм зав ч байхгүй. Намайг гэрээс гарахад 100 гаруй хурга, ишиг гарчихсан байсан. Манай хоёр дүү өдрийн цагаар хариулдаг юм. Заримдаа хурга, ишигээ дагаад унтаад өгөх эрсдэлтэй. Гэхдээ одоохондоо ч гайгүй дээ. Хаврын урт өдрүүдэд унтаж магадгүй юм. Одоо ч бидний хичээл орж байгаа болохоор хаврын амралт болтол мөддөө гэртээ ирэхгүй. Амраад ирэхэд хурга, ишиг минь хэдийн том болчихсон байна даа” гэв.

Бэхи өглөө 08:00 цагт босдог гэнэ. Өглөө босоод хонь, ямаагаа усалж, бэлчээрт гаргах нь хамгийн эхний ажил нь. Дараа нь үхэр, тэмээ, морио услаад өдрийн талыг өнгөрөөдөг байна. Малаа усалчихвал юм бол түүний ажлын ихэнх нь бүтчихлээ гэсэн үг. Тэгээд бэлчээрт гарсан малынхаа араас гарч, хариулна. Тэрбээр “Аав, өвөө хоёр малаа тогтож хариулж сураарай” гэж зааж өгсөн. Би тэр хоёрын хэлснээр тогтож, малынхаа тааваар хариулахыг хичээдэг юм. Хөдөө байхад малаа усалж, хот хороогоо цэвэрлэж, малынхаа бэлчээрт гарч, орой нь хашиж, хотлуулаад л өдөр өнгөрдөг. Өдөр бүр л энэ ажлаа хийдэг юм. Харин сумын төвд бол хичээлдээ явж, өдөр нь даалгавараа хийгээд, орой нь найзуудтайгаа утас тоглож, эсвэл гэрийнхээ ажилд туслаад л өдөр өнгөрдөг. Манай хоёр дүү сургууль, цэцэрлэгт орчихсон учраас ээж биднийг сумын төвд харж байгаа. Надад хөдөө байх, сургуульдаа явах хоёрын аль аль нь гоё. Гэхдээ хөдөө зун байхад бүүр ч гоё байдаг юм. Дулаахан, дураараа морь, тэмээн дээрээ л давхиулж явна шүү дээ” гэсэн юм.

ХУРДАН МОРЬ УНАХ ХОББИТОЙ БЭХИ
Хүүгийн ганц хобби нь хурдан морь унах гэнэ. Зундаа хавь ойрын ах, дүү нар нь “Миний морийг унаад өгөөч” гээд гуйгаад салдаггүй аж. Бэхи ч дуртай учраас ажлынхаа зав зайгаар хурдан морь унаж, хорхойгоо дарж, хүнд тус хүргэдэг байна. Тэрбээр “Хурдан морь унах л хамгийн гоё доо. Хамгийн анх сумын наадамд их нас унаад гуравт давхиж байсан үе сэтгэлээс гардаггүй, сайхан санагддаг юм. Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан байдаг юм билээ. Би одоо ч тэр уралдаанаа мартахгүй санаж байгаа. Саарал мориндоо ч зөндөө их хайртай. Өөр олон айлын морь унаж байсан. Нутгийн хүмүүс гуйгаад ирэхээр морийг нь унаад л өгдөг юм. Хэд хэдэн наадмаас медаль хүртэж байлаа. Би том болоод уяач, малчин болно гэж боддог. Гэхдээ заримдаа шийдэж чадахгүй байгаа. Аав, ээж хоёр намайг малчин болно гэхээр өөрөө мэд л гэж хариулдаг юм. Тэгээд том болохоор аяандаа болно биз дээ” гэв.

БЭХИ ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ БУУРНААС АЙДАГ

Бэхи зургаан настайгаа эхэлж мал хариулж, бэлчээрт явж сурсан учраас айх айдасгүй болсон гэнэ лээ. Тэр ганцаараа хэд л бол хэд хоногоор байж чадах хэмжээнд биеэ даачихсан гэсэн үг. Харин Бэхигийн ганц айдаг зүйл нь хавтгай тэмээний буур гэнэ. Тэр хэлэхдээ “Энэ говьд миний ганцхан айдаг амьтан бол буур. Буурны ороо орчихсон байхад ч аймар шүү дээ. Ингээ харамлаад сүйд болдог юм. Нэг удаа би Отгоо эгчтэй харьж яваад ингээ хурааж яваа бууртай таарсан. Бид хоёрыг ухаан мэдрэлгүй хөөж гарсан. Үнэхээр аймар байдаг юм билээ. Тэрнээс хойш тэмээнд ганцаараа явахаас жаахан айдаг болчихоод байгаа. Ороо нь ороогүй байхад ч зүгээр л дээ. Манай нутгийн малчид ер нь буурнаас айдаг байх аа. Малчид олон удаа бууранд хөөгдөж, бариулж байсан юм билээ. Өвөө, эмээ ч гэсэн буурнаас рол яваарай гэж захьдаг. Бусдаар ч айгаад байх юм байхгүй дээ” хэмээв.

Бэхигийн өвөөгийнх Алтайн өвөр говь, Ээж хайрханы ойролцоо 35 жил амьдарчээ. Хол, ойрын хүн ирэх бүрт хүмүүсийг дагуулаад Ээж хайрхандаа гардаг байна. Ан, амьтан, өвс, ургамал нь хүртэл таньдаг болсон мэт дотно болсон гэнэ. Энэ талаар түүний эмээ ярихдаа “Манай энэ хавийн нутаг бидэнд их ээлтэй байдаг юм аа. Хамаг залуу насаа, амьдралынхаа бүхий л цаг хугацааг зөвхөн энэ нутагт өнгөрүүлсэн болохоор дасал бололгүй яах вэ. Манай Ээж хайрханд байхгүй амьтан ховор. Ирвэс, янгир, аргаль, зэрлэг муур, үнэг, хярс гээд л явж өгнө дөө. Манай гэрийн ойролцоо хулан ирж байнга намарждаг байсан. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаандан амьтны минь тоо толгой багасаад байх шиг санагддаг. Байнга ирдэг хулан ч ирэхээ больсон доо. Өглөөний эртэд Ээж хайрханд гарвал сүрлэг сүрлэг амьтадтай нь таараад сайхан л байдаг юм” гэлээ.

Бэхигийн өвөө өнгөрсөн жил сумын сайн малчин болжээ. Мөн өмнө 1990-ээд онд сумын аварга тэмээчин болж байсан аж. Хэдэн үеэрээ малч ухаанд суралцаж, нутаг орондоо амьдарч байгаа нэгэн. Л.Лутбаяр гуай ач хүүгийнхээ хамгийн том бахархал, үлгэр дуурайлал нь. Өвөө нь юу хийнэ хүү бүгдийг нь дагаж хийдэг. Хэлсэн үгийг нь анхааралтай сонсож, нэг бүрчлэн цээжилж, үйл хөдлөлийг нь дуурайдаг аж. Бэхигийн үйлдлээс өөрийнхөө бага залуу насыг олж хардаг хэмээн Л.Лутбаяр гуайн ийн хуучилсан юм.

Тэрбээр “Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл. Бэхи хөгшин бид хоёр дээр л өсөж, хүн болсон. Хүний удмын ген гэж байдаг юм байлгүй дээ. Мал маллах, морь уяах л их сонирхолтой нөхөр. Малчин бид хүүхдүүдээ бие даалгаж, алсаас харзнас хийгээд л өсгөдөг. Өөрсдөө биеэ даагаад сурчих юм бол алсдаа хэн нэгнээс асуухгүй ажлаа хийгээд, малаа маллаад сурчихдаг юм. Бэхи тэр л хүмүүжлээр хүмүүжиж байгаа. Хүүгээ ганцааранг нь орхисон гээд зарим хүн, ах, дүү бухимдалтай байх шиг байна лээ. Яах вэ, хүн бүрийн сэтгэлд нийцүүлж, таалагдаж амьдарна гэж байхгүй шүү дээ. Хөдөөний бид чинь бүл зон муутай, бүгд л ингэж амьдардаг. Бэхигээс ч бага насны хүүхэд хонь хариулж, ойр зуурын ажилд тустай нэмэртэй амьдарч байна шүү дээ. Тэглээ гээд муудсан, осол аваар гарсан зүйл манай говьд алга байна. Говийн хүмүүсийн амьдрал ийм байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг байна лээ. Хамгийн гол нь хүүхдүүддээ байгальдаа хайртай, нутаг орондоо ээлтэй байхыг л зааж зөвлөж өгөх юм сан гэж хичээдэг. Хүүгээ зурагтаар гарахыг харах үнэхээр сайхан байна лээ. Олон нийтэд монгол ахуйдаа суралцаж байгаагаар хүүгээ харуулах боломж олдсонд баяртай байгаа. Ач хүүгээсээ өөрийнхөө бага залуу олж харах шиг болсон доо. Би, бид ингэж л амьдарч ирсэн шүү дээ. Миний хүүд сайхан дурсамж болж үлдлээ” хэмээлээ.

Алтайн өвөр говь, Ээж хайрханд нар жаргаж байна. Бэхигийн гадаа харуй бүрий айлчлан иржээ. Өдөржин завгүй байсан хүүгийн ажлын нэг өдөр дуусахтай зэрэгцээд бид нийслэлийг зорихоор хөдөллөө. Биднийг хөдлөхтэй зэрэгцээд Бэхи хүүгийн гэрийн утас дуугарч, кино багийнхан удахгүй ирж, хоёрдугаар ангиа хийх тухай мэдээ дуулгав. Толгодын цаана Бэхи хүүгийн хот айлын бараа үес үесхэн тодорч харагдаад, ард хоцорлоо.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.