Регистрийн дугаарын утга учир
- Регистрийн дугаарын хоёр үсэг нь тухайн хүнийг хаана төрснийг мэдээлдэг.
- Эхний үсэг нь төрсөн буюу регистрийн дугаар олгосон аймаг, дүүргийн код.
- Дараагийн үсэг нь сум, хорооны код.
- Тооны эхний зургаан орон нь төрсөн он, сар, өдөр.
- Долоо дахь тоо нь тухайн хүний хүйсийг илтгэнэ.
- Найм дахь тоо нь хяналтын код юм.
Хяналтын код нь регистрийн дугаарын үсэг, тоонуудыг өөрчлөх, алдахаас хамгаалах зориулалттай аж.

.
Бурхан Халдун хайрханд орхисон нисдэг тэрэгний эзэн олдов

Чинээлэг хүмүүсийн нэг гангараа нисдэг тэрэг болсон гэх яриа бий. Энэ сарын 10-ны өдөр Бурхан Халдун хайрханд орхисон гэх нисдэг тэрэгний зураг цахимд тавигдсан. Эзэн нь орхиод явсан байж магадгүй гэсэн тус зургийн дор хүмүүс олон сонирхолтой сэтгэгдэл бичжээ.
Тухайлбал, эзэн нь эвдрэхээр нь орхиод явсан байх. Хөрөнгө нь илүүдсэн учраас эргүүлж авахгүй байх. Хайрханд өргөсөн хишиг юм болов уу гэхчлэн сэтгэгдлүүд бичжээ. Хэрэв о слы н буулт хийсэн бол тухайн үед сууж явсан зорчигчид аймгийн онцгой байдлын газарт холбогдох ёстой. Гэтэл Хэнтий аймгийн онцгой байдлын албанд о сл ын буулт болоод, нисдэг тэргээ үлдээсэн, алга болгосон, ху лгай д а лдса н гэх дуудлага огт ирээгүй аж.
Хэрэв дархан цаазат, төрийн тах илгат ууланд тээврийн хэрэгсэл, нисдэг тэргээ орхисон бол эзэн холбогдогч нь эргээд холбогдоно. Гэхдээ тус хайрханы ойролцоо эргүүл хяналт тавьж ажилладаг. Тухайн нисдэг тэрэг тэр газар олон цагаар байрлаагүй. Одоо тус хэсэгт ямар нэгэн нисдэг тэрэг байхгүй гэсэн тайлбарыг онцгой байдлын албанаас өгөв.
Иргэдийн хэлж буй эзэнгүй гэх нисдэг тэргийг сууж явсан хүмүүс нь түр хугацаанд орхисон аж. Цагаан сар, баярын амралтыг тохиолдуулан хүмүүс шинийн сайн өдрүүдэд уул, овоонд гарч, өргөл өргөх сонирхолтой байдаг. Мөн сүүлийн жилүүдэд нисдэг тэргээр төрийн тахилгат хайрханд аялах, өндрөөс харахыг хүссэн жуулчдад зориулсан тусгай маршрут гаргажээ. Энэ төрлийн үйлчилгээнд явдаг нисдэг тэрэг байсныг үгүйсгэх аргагүй. Магадгүй өдрийн аялал хийх үеэр түр хугацаанд нисдэг тэргээ орхисон байх.
Энэ үед твиттерт тус зургийг жиргэсэн залуус тус нисдэг тэрэгтэй таарсан байх магадлалтай байна. Анх Бурхан Халдуныг зорин очсон эрчүүд эзгүй хээр эзэнгүй хаягдсан нисдэг тэрэг байхтай таарчээ. Сонирхож очвол эвдэрсэн бололтой нисдэг тэрэгнээс утаа хаяж байсан ба эргэн тойронд о сол дож, гэ мт сэн хүн үгүй байсан тухай бичсэн байна.














