www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

К.Валиева өвөөгийнхөө эмийг санамсаргүй уусан хэмээн мэдүүлжээ

admin by admin
2022-02-15
in ДЭЛХИЙ
0
К.Валиева өвөөгийнхөө эмийг санамсаргүй уусан хэмээн мэдүүлжээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ОХУ-ын тамирчин К.Валиевагийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын сорьцоос илэрсэн “Триметазидин” хэмээх эм өвөөгийнх нь хэрэглэдэг эм байсан бөгөөд, санамсахгүй уусан хэмээн өмгөөлөгчид нь хэлсэн гэдгийг Олон улсын олимпын хороо мэдэгджээ.

ОУОХ-ын өдөр бүр хийж буй хэвлэлийн хурлын үеэр К.Валиеваг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцуулах шийдвэр юунд үндэслэж гарсан тухай сэтгүүлчийн асуултад ОУОХ-ны гишүүн Денис Освалд “Би тэр сонсголд байгаагүй. Гэхдээ өвөөгийнх нь хэрэглэдэг эм байсан гэж мэдүүлсэн тухай сонссон” гэжээ.

Түүний өвөө нь зүрхний өвчтэй бөгөөд дээрх эмийг хэрэглэдэг нь үнэн хэмээн ОХУ-ын “Dossier Center” цахим хуудаст бичжээ. Уг цахимт хуудаст мөн “Жишээ нь, өвөө нь эмээ уухдаа усаар даруулж, тэр аягыг нь К.Валиева дараа нь угаалгүйгээр хэрэглэсэн байж болно” гэсэн тухай “USA Today” мэдээлжээ.

“Бээжин-2022” олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртсэн К.Валиеваг Спортын арбитрын шүүхээс ганцаарчилсан төрөлд оролцуулах шийдвэр гаргасан боловч сэргээш хэрэглэсэн эсэх асуудал үргэлжилж буй хэвээр юм. Мөн, хэрэв тамирчин медаль хүртвэл шагнал гардуулах ёслол болохгүй, хэрэг нэг мөр шийдвэрлэгдсний дараа зохион байгуулахаар шийдвэр гарсан.

Post Views: 2,220
Previous Post

Бурхан Халдун хайрханд орхисон нисдэг тэрэгний эзэн олдов

Next Post

Таны регистрийн дугаарын үсэг цифрийн дараалал ийм утга учиртай

Next Post
Таны регистрийн дугаарын үсэг цифрийн дараалал ийм утга учиртай

Таны регистрийн дугаарын үсэг цифрийн дараалал ийм утга учиртай

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.