Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аю.ул уч.руул.ж болзошгүй” үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй.
Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулах хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр” тус дүүргийн прокурорын газарт буцаасан.
Эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт сог.туу.руу.лах ун.дааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зо.до.ж эрүүл мэндэд нь хүнд хо.хи.рол сан.аатай уч.руулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч, хүн.д гэмтлийн улмаас 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр таа.ла.л төгссөн.













