Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу Баасан гаригт 11 цагаас зохион байгуулах гэж байна.
2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг зохион байгуулна.Уг хэлэлцүүлэгт МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцохоо илэрхийллээ.
Эх сурвалж: zarig.mn
Автомашины азын дугааруудыг баруун солгойгүй баздаг баян хатагтай хэн бэ?

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон байдаг.
Энэ дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг бүхэлд нь шинэчлэн баталж, ингэснээр автотээврийн хэрэгслийн “азын” гэх тодотголтой улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон.
Гэвч Төмөр Хатагтай Солонго гэх фэйсбүүк орчинд нилээдгүй идэвхтэй байдаг бүсгүй үнэтэй ховор гэгдэх дугааруудыг олноор нь сошиал орчинд үнэ ханшаа тавиад баруун солгойгүй наймаалцаж байх юм.
Уг нь Автотээврийн үндэсний төвийнхөн тус дуудлага худалдааг зохион байгуулдаг биш билүү.

.

.














