Санхүүгийн зохицуулах хороо гэрийн тэжээвэр амьтдын даатгалын бүтээгдэхүүнийг анх удаа бүртгэв.
Дээрх бүтээгдэхүүнд нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Н.Ронин өөрийн 17 жил тэжээж буй муураа даатгуулжээ. Ингэснээр түүний “Вася муу глг /гөлөг/” гэх содон нэртэй муур Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээвэр амьтан болов.
Санхүүгийн зохицуулах хороо тэжээвэр, мал амьтадтай иргэдэд зориулсан гэнэтийн ослоос үүдэн амь эрсдэх, гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл болон нэр заасан өвчнөөс үүдэлтэй эмчилгээний зардлын хамгаалалт нөхцөл бүхий “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг /2022.01.31/ бүртгэжээ.
Монгол Улсын 220-250 мянган өрх гэртээ тэжээвэр амьтантай гэсэн судалгаа бий. Гэвч эздийн хариуцлагагүй, буруутай байдлаас үүдэж албан бус тоогоор 300-320 мянган нохой, муур гудамжинд орон гэргүй, эзэнгүй хаягдсан гэх тоо баримт байна.

Тиймээс тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага бий болсон энэ үед даатгалын зах зээлд “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг шинээр бүртгүүлж, зах зээлд борлуулахад бэлэн болжээ. Энэхүү даатгалын бүтээгдэхүүн нь тэжээвэр амьтны гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг бууруулах болон эзний хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Хятад цементийг Монголоос шахаж гаргасан энэ хоёр бүсгүйтэй ярилцах юмсан

Дэнс.мн сайтын сэтгүүлч Шинэбаяр өөрийн твиттер хуудаснаа ингэж бичжээ:
“Энэ 2 бүсгүйтэй уулзаж нээх сайхан ярилцаж хүмүүст хүргэх юмсан. Коммунист урд хөршийн Цементийн зах зээлийг Монголоос шахсаныхаа төлөөсөнд мөн ч их хэл үгэнд орох юм! Бид Монголчууд өөрсдөө цементээ хийдэг болсон шүү дээ! Хятадаас авахаа больсон. Хятад руу урсдаг хичнээн зуун тэрбум төгрөг Монголдоо үлддэг болсон.
Хятад цементийг зах зээлээсээ шахсан, чадсан!
Амбицтай, хөдөлмөрч, бусдыгаа, улсаа боддог, айхтар л бүсгүйчүүд санагдаад байдаг юм! Хичнээн ч олон мянган Монгол хүний амьжиргааг залгуулж байнадаа…Ярих юм зөндөө л байдаг байхдаа гэж бодох…Жич: Зээлээ бол төлөөд явдаг л юм билээ шүү! Өчнөөн л төлсөн график, баримт хэвлэлүүдэд нийтлэгдэх юм.”
.
.
.
.













