УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг твиттер хуудаснаа “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монголд Улсад ч бас ингэх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.
Ч.Ундрам гишүүн ч мөн “Сар бүр үүнээс болж хичээлдээ явж чаддаггүй, хоцрогдолд орж байгаа охид Монголд олон бий гэсэн олон улсын байгууллагын судалгаа байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна аа” хэмээсэн байдаг. Тэгвэл эл асуудал шүүмжлэлд өртөж, иргэд эхнээсээ цахим хуудастаа байр сууриа илэрхийлсээр буй. Үүнд УИХ-ын гишүүн өөрийн байр сууриа ийн илэрхийллээ.
Тэрбээр:
“Охидын нөхөн үржихүй, сурч боловсрох эрхийн асуудлаар ингэж тоглоом шоглоом хиймээргүй байна. МУ-д л анх хөндөж тавьж бгаа болохоос дэлхий даяар хүчээ авч буй хүний эрхийн хөдөлгөөн шүү. Хүмүүс их дэмжин хүлээн авч бна. Цөөн тооны хүмүүс эргэлзсэн, эсэргүүцсэн байр суурьтай байна” гэв.
Охидын нөхөн үржихүй, сурч боловсрох эрхийн асуудлаар ингэж тоглоом шоглоом хиймээргүй байна. МУ-д л анх хөндөж тавьж бгаа болохоос дэлхий даяар хүчээ авч буй хүний эрхийн хөдөлгөөн шүү. Хүмүүс их дэмжин хүлээн авч бна. Цөөн тооны хүмүүс эргэлзсэн, эсэргүүцсэн байр суурьтай байна https://t.co/l9bxJnFPuZ
— MunkhtsetsegMP (@MpMunkhtsetseg) February 8, 2022
Хятад цементийг Монголоос шахаж гаргасан энэ хоёр бүсгүйтэй ярилцах юмсан

Дэнс.мн сайтын сэтгүүлч Шинэбаяр өөрийн твиттер хуудаснаа ингэж бичжээ:
“Энэ 2 бүсгүйтэй уулзаж нээх сайхан ярилцаж хүмүүст хүргэх юмсан. Коммунист урд хөршийн Цементийн зах зээлийг Монголоос шахсаныхаа төлөөсөнд мөн ч их хэл үгэнд орох юм! Бид Монголчууд өөрсдөө цементээ хийдэг болсон шүү дээ! Хятадаас авахаа больсон. Хятад руу урсдаг хичнээн зуун тэрбум төгрөг Монголдоо үлддэг болсон.
Хятад цементийг зах зээлээсээ шахсан, чадсан!
Амбицтай, хөдөлмөрч, бусдыгаа, улсаа боддог, айхтар л бүсгүйчүүд санагдаад байдаг юм! Хичнээн ч олон мянган Монгол хүний амьжиргааг залгуулж байнадаа…Ярих юм зөндөө л байдаг байхдаа гэж бодох…Жич: Зээлээ бол төлөөд явдаг л юм билээ шүү! Өчнөөн л төлсөн график, баримт хэвлэлүүдэд нийтлэгдэх юм.”
.
.
.
.

