www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хөшөө дурсгалыг ийм болгохоор “ХИЙМОРЬ ТАНЬ СЭРГЭХ ҮҮ?“

admin by admin
2022-02-07
in НИЙГЭМ, ӨНЦӨГ
0
Хөшөө дурсгалыг ийм болгохоор “ХИЙМОРЬ ТАНЬ СЭРГЭХ ҮҮ?“
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол эрчүүд мyxap сүсгийн туйл болж уул овоогоор хог тарьж буй талаар бид өмнө нь нийтэлсэн /Өмнөх нийтлэл энд дарна уу..Тэгвэл хөшөө дурсгалыг ч мөн сүү таргаар будсаныг та бүхэн харж буй бизээ.

Мухар сүсэгтнүүдийн өргөл мөргөлийн бай болж тос, сүүнд халтартсан өрөвдөлтэй Тоорой банди, Араг үүрсэн эмээгийн хөшөөг та нийгмийн сүлжээнээс харсан биз ээ. Энэ жилийн цагаан сарын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорин, хийморь юугаа “сэргээгээд” буцахдаа Дарьгангын шилийн сайн эр Тоорой бандийн хөшөө дурсгалыг сүүн өргөлөөрөө “булшилчихаад” баяр хөөртэй оджээ.

“Цагаан сарын өмнө л хөшөө цэвэрхэн байсан. Явуулын хүмүүс хөшөө рүү сүү, идээгээ өргөж бохирдуулдаг. Шинийн 1-нээс эхлээд хүмүүс тасралтгүй цувсан. Гийчдийн цуваа шинийн 8-ныг дуустал тасрахгүй ээ. Одоо цэвэрлэсэн ч хүмүүсийн хөл тасрахгүй учир шинийн 8-наас хойш л угаана даа” гэж энэ байдалд хэдийнэ дасал болсон Дарьганга нутгийн иргэд хэлж байна.

Явуулын хүмүүсийн хөлд үрэгдсэн бас нэгэн дурсгал бол Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явах төв зам дагуу байх араг үүрсэн эмгэний хөшөө. Зам руу саравчлан буй мэт дүрслэл бүхий энэ хөшөө рүү мөн сүү өргөж, цагаан эрээн болгосон нь мөн л мухар сүсгийн харгай. Тийм л их шүтэж сүсэглэж байгаа бол идээ цацлаа уудам тал нутагтаа өргөөд, хөшөө дурсгалаа гороолоод явахад хийморь сүлд нь хэлтэрч үлдэх гээд байдаг юм болов уу.

Post Views: 826
Previous Post

Монгол бүсгүй АНУ-ыг төлөөлөн өвлийн олимпод оролцож байна

Next Post

Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүй

Next Post
Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүй

Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүй

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.