Шарын шашны зан үйлд сэржим өргөх ёс нарийн байдаг ажээ. Дөрвөн дандар, дөрвөн их үйлийн сэржим гэхэд орц найрлага нь ялгаатай, эмийн зүйлүүд хүртэл ордог. Мөн сэржмийг муу эдээр өргөх нь зохисгүй гэж үздэг байна.
Харин монголчууд сэржим өргөхдөө нийтийн хэрэглээний, үйлдвэрийн төрөл бүрийн архийг ялгамжгүй хэрэглэдэг. Тэгвэл сэржимд зориулсан, зориулалтын орц найрлага бүхий архийг үйлдвэрлэж, худалдаанд нэвтрүүлсэн байна. Тус сэржмийн архийг өргөхөөс өмнө сайтар сэгсэрч, орцыг нь холихоос гадна уухыг хатуу хориглоно гэж тайлбар хэсэгтээ бичжээ.
* Өмнөх мэдээ *
Д.Мөнх-Эрдэнэ: “Шинэ баян цээж өвчтэй“ гэдэг шиг Мандахбаяр минь үнэн энтертайнмент болжээ

Сүүлийн үеийн сошиал орчины лайв мангас болоод байгаа Хөх хотын консул асан Даваагийн Мөнх-Эрдэнэ “Эрхэт монгол групп“- ын ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаярын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Х.Мандахбаярын “Эрхэт Монгол“ групп нь сүүлийн үеийн хамгын үнэтэй орон сууц хорооллуудыг барьж байгаагын сацуу Олимп, тив дэлхийд өндөр амжилт үзүүлсэн бүх л тамирчидад тансаг байр, орон сууц бэлэглээд байгаа юм. Түүнийг хэрхэн ингэж гэнэтхэн баяжих болов гэж хардах хүмүүс нь хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа бизээ.
Тэрээр сар шинийн босгон дээр 25-р суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэгээр орохдоо бүрэн хэмжээний энтертайнмент сар шинийн ёсолгоо үзүүлсэн нь зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсөн бололтой.
Д.Мөнх-Эрдэнэ: Шинэ баян цээж…ямар юм гэдэг билээ миний таньдаг Мандахбаяр мөн бол мань эр үнэн энтертайнмент гоё нэвтрүүлэг хийжээ..
Улам их амжилт хүсье анд минь
25 р телевизийн танайд хоноё нэвтрүүлэг мөн л төлбөртэй сайхан нэвтрүүлэг шүү мань бас мөнгө төлөөд орж л байлаа.

.


