“Бээжин-2022” өвлийн олимп энэ сарын 02-ны өдөр /2022.02.04/ нээлтээ хийсэн. Өвлийн олимпт манай улсын хоёр тамирчин оролцож, өрсөлдөнө. Тодруулбал, ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар цанын төрөлд оролцож буй юм.
Бээжин хот дахь “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр манай улсын тамирчдын хамт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй оролцсон. Үүнийг олон нийт эсэргүүцэж “60 тэрбумын хэрэгт ял сонссон хүн Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцож буй нь ёс зүйгүй харагдаж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл Ц.Сандуй нь Монголын триатлоны холбооны тэргүүн гэдэг утгаараа тус арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл бий.
Мөн энэ талаар Ц.Сандуй дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Манайхаас үндсэн долоон хүн явж байгаа. Энэ долоон хүнээс хоёр тамирчин болон дасгалжуулагчийн зардал улсын төсвөөс гарч байгаа. Олимпийн хорооноос явж байгаа хоёр тамирчин Олимпийн хорооны зардлаар явж байгаа. Миний бие хувийн зардлаар явж байна” гэв.
Эхнэрээ aлaxыг зaвдcaн эрхэм генералын толгойг илээд өнгөрчээ

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатарыг гэр бүлийн х үчи рх ийл эл үйлдсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж байсан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь гэртээ тэрбээр агcaм тавьж xyт га барин эхнэр рүүгээ дайрч “ал на” хэмээн за нал хийл сэн учраас гэргий нь цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны үдэш дуудлага өгсөн байдаг.
Харин түүний цалинг гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах хариуцлага хүлээлгээд л орхисон гэх эх сурвалжийн мэдээ байгаа юм.
Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан тохиолдол нэг бус. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө за лил сан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-т шалгуулсныг бид цаг тухайд нь мэдээлсэн ч прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ.
ЗХЖШ-ын I орлогч даргаар ажиллаж байхад нь Ц.Жавхланбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр бригадын генерал цол олгосон юм.













