Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатарыг гэр бүлийн х үчи рх ийл эл үйлдсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж байсан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь гэртээ тэрбээр агcaм тавьж xyт га барин эхнэр рүүгээ дайрч “ал на” хэмээн за нал хийл сэн учраас гэргий нь цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны үдэш дуудлага өгсөн байдаг.
Харин түүний цалинг гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах хариуцлага хүлээлгээд л орхисон гэх эх сурвалжийн мэдээ байгаа юм.
Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан тохиолдол нэг бус. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө за лил сан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-т шалгуулсныг бид цаг тухайд нь мэдээлсэн ч прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ.
ЗХЖШ-ын I орлогч даргаар ажиллаж байхад нь Ц.Жавхланбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр бригадын генерал цол олгосон юм.
Монгол эрчүүд мyxap сүсгийн туйл болжээ

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр цар тахлыг үл ажран өргөн дэлгэр болж өндөрлөв. Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн цагаан сараа бид ихэд санагалзсан нь хөдөө орон нутагт зорчих, ах дүү хамаатан саднаараа золголт хийх, мөн уул овоонд гарч хийморио сэргээх зэргээр сошиал орчинд толгойтой хүн бүрийн оруулсан стори, зураг, бичлэгээс бэлхнээ харагдана.

Монгол эрчүүдийн хувьд шинийн нэгний өглөөний нар харах цаашлаад шинийн гурван, таван зэрэг сондгой өдрүүдэд уул овоонд гарах тахил өргөх зэрэг зан үйл хийдэг болоод удаж буй аж. Гэвч энэ нь уламжлалт ёс заншил, зан үйл гэхээсээ илүүтэй мyxap сүсгийн шинжтэй элийpэл болсон уу гэлтэй.

Учир юу гэвэл орчин үеийн залуучууд ёс уламжлал нарийн мэдэхгүй ч мэдэмхийрдэг нэгнээ даган навсганаж уул овоонд гардаг юм гэнлээ, хийморь сүлд нь сэргэдэг юм гэнлээ, идээ ундаа, apxи дарс өргөдөг юм гэнлээ гэхчлэн цар таваг дүүрэн хэвийн боов, том том ууц өвчүү, авдар авдраар нь apxи, сүү цацаж хэний зохиосон хаанахийн зан үйл нь мэдэгдэхгүй ёс үйлдэж уул овооны оройгоор дүүрэн хог тарьж тэр нь эргээд газар орчиндоо баахан бохирдол үүсгэж уул усны савдаг гэж байдаг бол түүнийгээ баясгах биш уурлуулаад үлдээж буй нь элэнцэгийн чинь хийморь нь сэргэх бүр дордуулаад ирж буйгийн шинж бизээ.
Ц.Амгаланбаатар













