Монгол Улсын иргэн Буд тэргүүтэй Монгол Улсад ажиллаж, амьдардаг БНХАУ-ын иргэд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэдэд тусламжийн гараа сунгаж, сар шинийн босгон дээр хүнсний бүтээгдэхүүн, гарын бэлгээр бэлэг барилаа.
.
. 
Тэд хоёр улсын найрамдалт харилцаа, ард түмнүүдийн найрсаг сэтгэлийн илэрхийлэл болгож энэ удаагийн ажлыг зохион байгуулсан гэдгээ хэлж байна. Улмаар цаашид энэхүү сайн үйлсийн аянаа өргөжүүлж уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.













