• Latest
  • Trending
АН- ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл нь Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгч болов

АН- ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл нь Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгч болов

2020-03-24
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, November 26, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

АН- ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл нь Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгч болов

by admin
2020-03-24
in УЛС ТӨР
0
АН- ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл нь Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгч болов

АН-аас юу ч хүлээх хэрэггүй болжээ. Хэдийгээр энэ нам үүсэн бий болоод 30 жилийн нүүрийг үзсэн, ардчиллыг тугаа болгосон ахмад улстөрчидтэй гэгдэж явсан ч энэ цаг түүх болсныг намын дарга нь “зарлалаа”. Улс төрийн намын хувьд одоо тэднээс үнэт зүйл, эв нэгдэл, шударга ёс хүлээх шаардлагагүй болсныг юуны өмнө уншигчдад сануулах нь зүйтэй болов уу. Учир нь, коронавирусийн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл нь “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгч болов. Өнгөрсөн нэгдүгээр сараас дэгдсэн коронавирусийн халдвар өдгөө дэлхийн улс орнуудын талаас илүүд нь тархаад байна. Тийм ч учраас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоохоос авахуулаад шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд ч дэлхийн жишгээр ажиллаж байгаа юм. Хэдийгээр энэ сарын эхээр хилээ хаасан ч гадаадад үлдсэн, эх орондоо зайлшгүй ирэх шаардлагатай иргэдийг татан авахаар болсон. Ингэснээр Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцыг 3-4 удаа нисгэж, иргэдээ татсан. Эхнийх нь өвчний голомт болсон Ухань хотоос 30 гаруй оюутныг авчирсан бол энэ сар гарснаас хойш гурван удаагийн тусгай нислэгийг явуулсан. Ингэснээр БНСУ, Япон, Туркийн онгоцоор нийт 700-800 иргэнийг эх орондоо авчраад байна. Гэсэн хэдий ч гадаадад сурдаг оюутнуудыг оюутны байрнаас нь гаргасан учраас гудамжинд гарахдаа тулж, айлаар хоног төөрүүлэх, эх орондоо очих зардлын мөнгөө хадгалаад хоолгүй хонохдоо хүрч байгаа талаарх таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Тиймээс хилийн чинадад ийнхүү хүнд байдалд орсон иргэнээ төр анхааралдаа авах, улмаар эх орондоо авчрах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс гадаадад байгаа Монгол иргэдээ татан авчрах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаа илэрхийлсэн. Үүний хүрээнд тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссан үед дараагийн нислэгийг хааш нь явуулж, иргэдээ татах вэ гэдгийг шийдэхээр болсон. Харамсалтай нь, нөхцөл байдал ийн хүнд байгаа үед аливаа улс төржилт, ашиг хонжоо олох гэсэн буруу сэдэлтнүүдийн үйлдэл идэвхжих болсон. Үүний тод жишээ нь АН болов.
Тодруулбал, тус намын дарга С.Эрдэнэ хилийн чинад дахь иргэдийг татан авчирч буй үйлдлийг эрс буруушаагаад зогсохгүй “Гаднаас цар тахал импортоллоо” гэж мэдэгдсэн нь эх орондоо очих хүсэлтэйгээр чимээ чагнан суугаа олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд зогсохгүй, тэднийг илтэд ялгаварлан гадуурхсан үйлдэл болов.

С.Эрдэнэ дарга энэ тухайд “Нэг их эх оронч царайлаад, Монгол хүн эх орондоо ирэх ёстой ч гэх шиг. Үгүй л байхгүй юу. Яахаараа цөөнхийн эрх ашгийг хангахын тулд улс үндэстнийхээ аюулгүй байдлаар дэнчин тавих ёстой юм. Гурван сая Монголчууд чухал юм уу, 5-10 хүн чухал уу. Хэн тэднийг цар тахал импортлоотох гэсэн юм.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Цар тахлын аюулыг дотооддоо биш, гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаатай санал нэгдэхгүй. Гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Тэдний эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй. Бид Монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн, эрх мэдэлтнүүдийн ар гэрийг хамгаалах нь чухал уу” хэмээн илтэд улстөржсөн мэдэгдэл хийсэн. УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн учраас элдэв улстөржилт, “сонгуулийн солиорол” газар авдаг нь манай улсад гарцаагүй үзэгдэл болсон. Энэ утгаар нь хүлээж авъя гэсэн ч түүний дээрх мэдэгдэл хэтийдсэн улс төр байлаа. Нөгөө талаас АН үндсэн утгаараа ажиллах боломжгүй болсныг түүний мэдэгдэл илтгэв. Энэ намд цаашид ардчилсан үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим үйлчлэхгүй болсон бололтой юм. Намын даргын үзэл бодлыг хувь хүнийх гэж харж болох ч тэдний сэтгэж буйгаар сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын дарга болон намын үзэл баримтлалыг салгаж ойлгох аргагүй. Том зургаар нь харвал засгийн эрхэнд гарахын төлөө сонгуульд өрсөлдөхөө зарлаж, мөрийн хөтөлбөр боловсруулан, улс төр хийж эхэлсэн, томоохон намын дарга Монгол Улсын ямар ч сэнтийд заларч мэднэ. Өөрөөр хэлбэл, иргэдийг итгүүлэн үнэмшүүлж чадваас энэ нам засгийн эрхэнд гарвал С.Эрдэнэ гэдэг хүнд Монгол Улсын номер 2,3 дахь суудал буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох боломжтой. Нийтлэлийн эхэнд АН-аас юу ч хүлээх хэрэггүй болсныг уншигчдад сануулсны учир энэ. АН-д итгэл үзүүлж, засгийн эрхэнд гаргалаа гэмээнэ иргэд бид илтэд ялгаварлан гадуурхагдаад зогсохгүй ардчилал, эрх чөлөөт байдлыг төр засгаасаа хүсээд ч тусыг эс олох нь дамжиггүй болж байна. Нэг талаас ийм таагүй дүр зураг харагдаж байгаа ч С.Эрдэнэ даргын энэ удаагийн мэдэгдэл иргэд, сонгогчдод том сануулга болов. АН-ын үндсэн үзэл баримтлал ямар болсон юм, тэд цаашид хэрхэн ажиллах вэ гэдгийг ч энэ удаагийн үйлдлээс нь харж болохоор байна.

ИРГЭДЭД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Монгол Улсын иргэн оршин суух газар нутгаа чөлөөтэй сонгож, сурч боловсрох эрхтэй. Тэд хүссэн үедээ эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ бол Монгол Улсын иргэн хэн бүхэнд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Тиймээс монгол хүний эрх ашгийг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүй байх нь төр засгийн үүрэг. Тэгвэл төр засаг гэж юу вэ. Төр засгийг удирдаж буй нам болон түүний удирдлагуудын хийх ажил гэж ойлгож болно. Үүнд ҮАБЗ, УИХ, Засгийн газар багтах учиртай. Дэлхий нийтэд тархсан цар тахлын үед манай улс хэрхэн ажиллаж байна вэ. Тэр дундаа гаднын оронд хүнд байдалд орсон иргэдээ татан авчрах тухайд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг дээр дурдсан. Тэгвэл АН, түүний даргын хийсэн харамсалтай мэдэгдэл, бусад улстөржилтөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар байр суурь илэрхийлэв. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр “Хүний нутагт түгжигдсэн, мөнгө төгрөг, орох оронгүй, өвчин зовлонтой иргэдээ Монгол Улс татаж авах ёстой. Гадаад улс оронд нялх нойтон хүүхэд, өвөө эмээ нараас авахуулаад жирэмсэн эхчүүд, ядарсан зүдэрсэн хүмүүс хүний нутагт түгжигдсэн байна. Ийм хүмүүсээ татаж авах нь Үндсэн хуулийн хүрээнд хийж буй ажил.

Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулийн эрхтэй. Коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлонгоор тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс байгааг би мэдэрч байна. Тэдэнтэй хариуцлага ярих хэрэгтэй” гэсэн юм. Энэ бол монгол төрийн байр суурь, үүнд аливаа улстөржилт, муу муухайг наах шаардлага үгүй. Учир нь, энэ бол улс үндэстний оршихуйтай холбоотой асуудал.

Өөрөөр хэлбэл, иргэн бол төр гэдэг. Иргэнгүйгээр төр оршин тогтнох боломжгүй учраас хэзээд хараа, хяналтаас гадуур байлгах боломжгүй юм. Төрийн эрхийг барьж буй МАН-ын бодлого энэ. Харамсалтай нь, АН-ынхан өөр бодолтой байгаа. Тэд хилийн чинадад үлдсэн Монголчуудыг мартах “урилга” дэвшүүлсэн ч сонгууль ойртсон энэ үед “амиа хорлосон”-той ялгаагүй үйлдэл болж хувирсныг сүүлийн хэдэн өдрийн цахим орчин дахь иргэдийн сэтгэгдлээс хангалттай харж болохоор байна. Ямартай ч С.Эрдэнэ даргын мэдэгдэл сонгуулиар АН-д хасах оноо авчрах нь гарцаагүй болов. Тэр дундаа ах дүү, хамаатан садан нь харь оронд байгаа иргэд АН-ын даргын энэ үйлдлийг тус намын үндсэн байр суурь хэмээн ойлгосноо илэрхийлж эхэллээ. Тэр бүү хэл, АН-ын дарга С.Эрдэнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хэмжээний асуудал үүслээ гэж дүгнэх хүн ч олон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолой болохоор төрд ажилладаг. Гэтэл өөрийнхөө үндсэн үүргийг умартаад зогсохгүй өөрт нь санал өгч, өндөр сэнтийд суулгасан ард түмнийхээ эсрэг зүйл ярьсан нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү УИХ-ын гишүүнээр ажиллах эрхгүй гэж дүгнэхэд хүргэв бололтой.

“АН-ЫН ДАРГЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ӨГЧ ШАЛГУУЛНА”

Ийнхүү иргэдийг ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийсэн С.Эрдэнэ даргын үйлдэл хилийн чинадад сурч буй оюутнуудыг айдаст автуулж эхэлжээ. Тиймээс “Хилийн чинад дахь Монголчуудын зөвлөл” залуус өнгөрсөн баасан гарагт АН-ын байрны гадна жагслаа. Тэдний зүгээс С.Эрдэнийг огцрохыг шаардан эхний ээлжид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандахаа илэрхийллээ. Түүнчлэн шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдсэн юм. Тэдний зүгээс АН-ын дарга С.Эрдэнийг ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж үзээд шаардлага хүргүүллээ. Тус төрийн бус байгууллагад одоогийн байдлаар 1000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа аж. Учир нь, коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн олон оронд хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Зарим улс оронд байгаа оюутнууд гудамжинд гарсан байдалтай байгаа аж. Учир нь коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн олон оронд хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Зарим улс оронд байгаа оюутнууд гудамжинд гарсан байдалтай байгаа аж. Учир нь, тэднийг оюутны байрнаас нь гаргасан учраас айлуудаар хоног төөрүүлж байгаагаа учирлажээ. Гадаадад байгаа оюутнуудын хувьд АН-ын даргын мэдэгдэлд ихээхэн эмзэглэж байгаа бөгөөд түүний хэлсэн үгнээс болоод гадаад дахь иргэдээ татах ажлыг зогсоочихвол хилийн чинадад үнэхээр яахаа мэдэхгүй байдалд хүрэх нь гэдгээ илэрхийлж байгаа ажээ. Энэ талаар “Хилийн чинад дахь монголчуудын холбоо”-ноос “Хилийн чинад дахь иргэдийн эрхийг зөрчсөн, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандахад бэлэн байна” гэлээ. АН-ын дарга атлаа ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэнд харамсаж буйгаа залуус илэрхийлж байлаа. Халдварт өвчний энэ үед бүх улс орон нэгдүгээрт иргэнээ, хоёрдугаарт эдийн засгаа бодож шийдвэр гаргаж байгаа. Манай улсын хувьд эхний ээлжид иргэдээ бодсон шийдвэр гаргаж байгааг албаныхан онцолж буй. Хэдийгээр тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдээс халдвар илэрсэн ч харь оронд хүнд байдалд орсон иргэдээ татаж авах нь тусгаар улсын хувьд зүй ёсны шийдвэр. Ийм хүнд үед төр нь иргэдээ бодохгүй бол татвар төлж, энэ улсын иргэн байгаад яах билээ. Төр засаг нь иргэдээ татан авна гэж найдсан иргэд хилийн чинадад онгоцны тийзийн зардлаа өвөртлөн чимээ чагнаж сууна. Тиймээс зөв бодлого, өндөр зохион байгуулалттайгаар иргэнээ татан авах нь төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх эхний алхам болоод байна. Гагцхүү дэлхий нийтэд тулгараад буй өвчний дэгдэлтийн үед АН-ынхан шиг цагаа олоогүй улс төр хийж, тараа таниулмааргүй байна.

М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.