29 настай хүүгээ ганц бие яваад бухимдаж, aмиa xopлoxыг завджээ

Шанхай хотын нэгэн төмөр замын буудал дээр 55 настай эрэгтэй буудлын хамгаалагчид зурвас бичсэн цаас өгчээ. Гайхсан хамгаалагч тухайн зурвасын унштал 55 настай эрэгтэй хүүдээ хаягласан байв. Уг захидалд, “Ганц биеэр 29 нас хүртэл явсан хүүгээсээ болж ич гэв тэр амьдралаар амьдарсан тул цаашид амьдарч чадахгүй нь. Миний насны тосгоны оршин суугчид бүгд хүргэн бэртэй, ач зээ нараа харан амьдарч байхад чи юу ч хийж бүтээж чадсангүй” гэж бичсэн байжээ.

Метро ирэх үеэр тухайн 55 настай эрэгтэй метро зам руу үсрэх гэж байхад нь эргэн тойронд нь байсан хүмүүс болон хамгаалагчид аварч чаджээ. Түргэн дуудсаны дараа тухайн эрэгтэй ямар нэгэн эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Одоогоор тус эрэгтэй эмнэлгийн хяналтад байна.

Энэ хэрэг Хятадын цахим сүлжээнд олон хүний анхаарлыг татаж, нийгмийн асуудлыг хөндөж байна. Хятад 30 наснаас өмнө гэрлэх хүлээлтийг эцэг эх нь хүүхдүүддээ тавьдаг. Залуу эмэгтэй 27 наснаас өмнө гэрлээгүй тохиолдолд “үлдэгдэл” гэж нэрлэгдэг ба эрэгтэйчүүд нь гэр бүлийн нэр хүндийг авч яваагүй гэж хэлэгддэг ажээ.

Эх сурвалж: INSIDER

 

 

 

 

 

Latest articles

Related articles

spot_img