• Latest
  • Trending
Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!

Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!

2022-01-27
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!

by admin
2022-01-27
in ӨНЦӨГ
0
Р.ЭМҮЖИН : Гуравдагч этгээд нь байна аа, Н.Учрал аа!

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд ахмадуудыг цуглуулан хэвийн боов тарааж байгаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн ахмадуудад хэвийн боов тараасан нь нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан.

Учир нь иргэд, олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүдийг бидэнд хэрэгтэй хууль батлаадах, эрх зүйн таатай орчин бүрдүүлээд өгөөч хэмээн сонгодог болохоос өнөө маргаашаа аргалсан боов, чихэр тараа хэмээн сонгодоггүй гэсэн шүүмжлэл давамгайлж байлаа.

YOU MAY ALSO LIKE

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн гайхамшигт түүхийг ОУЖХ-ны эрхлэгч Н.Месснир дэлхий дахинд ийн хуваалцжээ

Шуурайн Солонго: Март бол дотоожноосоо хямдхан “муужгай“-нуудын баяр биш л дээ

Уг шүүмжлэлд УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн цахим хуудаснаа “боов өгч буй, авч буй хүн нь баяртай байна. Гуравдагч этгээд та тайван байна уу” хэмээн постложээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тэтгэвэрийн реформыг зоригтой хийж чадах хүн хэмээн нэлээдгүй хүлээлт байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой алхам, өөрчлөлт хийгдээгүй байгаа билээ. 

Үүний хариуд нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.

Тэрээр ” Гуравдагч этгээд нь байна, Н.Учрал аа! Ээмэг зүүсгэлдээ түүртсэн эмээ болно. Эвий минь яана даа гэмээр жижигхээн хөгшин болно. Тэгж байтал дүүрэг, хороо хориноос дуудна. За бүр яг энэ дээл, малгайтайгаа Эмүжин гуай хормойгоо өшиглөөд очно. Цагаан сарын хэвийн боов, тавгийн чихэр, гурил будаа өгнө. Шуудай гурил, уут будаа, тавгийн боов, цай бариулаад нөгөө олон зурагчин нь зураг дарна. Гишүүн гуай тохойноос түшиж ирээд, тохойлдох шахам патиардуулна. Ха ха, за инээд хүрээд, энүүнээс цааш төсөөлж ч чадахгүй нь ээ, Н.Учрал аа.

Дөрвөн өвөл дараалан хэвийн боовыг нь гар тосон авч, дөрвөн намар дараалан ахмадын баярын өглөг хүртсэн юм чинь гээд өглөгч гишүүн гуайд тархиа тас базуулаад, ходоодоо хага атгуулаад саналаа өгөх юм уу? Битгий горьд, ёстой зэвүүн шар эмгэн машинаа хэд хаазлуулж очно, ер нь бол тамшаалах гэж биш тарааж хаях гэж л шагайна, за. Хэдэн муу хэвийн боовыг чинь хэмх шидчихээс буцахгүй нэг бус үеийнхэн гучин насыг гэзгэдээд, дөч гараад, тавийг атгаад ирж явааг мэдэж ав. Энэ жил ч гэсэн эхнээсээ наад боов боорцогнууд чинь хороо дүүрэг дээр эзэнгүйдээд хэвтдэг болсон байна. Эзэд нь авахгүй гэж ам таглаад, утсаа шидэж уурлаж байна. Харин одоо бол бид чинь гуравдагч этгээд гэдэг хочтой бил үү? Гуравдагч этгээдээс санал хүргүүлье ээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах зүрх зоригтой аавын хүү, ээжийн охин энэ парламентад байна уу? Байвал дэмжье.

УИХ-ын гишүүн Оюунчимэг ээ, Цэрэнпунцаг аа, хүслийн хөөрхөн моднууд аа…Монголын парламентад нэр дэвшигчид, нэр дэвшээд сонгогдсон гишүүд иргэдэд ямар нэгэн байдлаар хоол, хогшил хоёр тараахыг хориглох заалт Сонгуулийн тухай болон УИХ-ын тухай хуульдаа нэмж оруулъя. Хууль зөрчсөн этгээд нэр дэвших, сонгогдох, парламентад суух эрхээ алдахаар хуульчилмаар байна. Тэгэхгүй бол иргэдийн олонх нь оюун санаагаараа биш олгойгоороо санал өгсөөр байх болно.

Гишүүдийн олонх нь төрөөс халаасласан мөнгөнийхөө 0.0001 хувиар гурил будаа тараах хэлбэрээр санал худалдаж авсаар байх болно. Төрөө арилжааны мөнгөн дэвсгэрт, 10 кг-ын гурил, ууттай будаа, ул боов болтол хямдруулдаг энэ үзэгдэлдээ цэг тавихгүй бол түрийний бөөсөнд оймс үнэтэй, түмний саналд гурил үнэтэй хэвээр явсаар энэ улс мөхөх нь эээ…УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Дэгийн тухай хуулиуддаа энэ чиглэлээр өөрчлөлт оруулахаар санаачилсан гишүүнийг дөрвөн мөчөө өргөөд дэмжихээ үүгээр мэдэгдэж байна!” гэжээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.