Бид цувралаар та бүхэнд төрийн албанд ажилладаг албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхуулан хүргэж байгаа билээ. Энэ мэдээлэл нь АТГ-аас албан тушаалтны ашиг сонирхол, хөрөнгө орлогыг нь авч олон нийтэд дэлгэдэг нээлттэй мэдээллээс авсан юм.
Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга С.Цэцгээ Түүний 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад жилийн орлого нь 407 сая 615 мянган төгрөг байжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 40 сая 590 мянган төгрөг байсан хэмээн мэдүүлсэн байна.

Хамгийн сонирхолтой мэдүүлэг нь түүний үл хөдлөхийн мэдээлэл юм. Тэр 4 ширхэг амины орон сууц, 11 ширхэг орон сууц, 2 ширхэг хашаа байшин, 3 ширхэг үйлчилгээний талбай, 10 ширхэг авто зогсоол, 2 ширхэг авто граж зэргийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.Эдгээр үл хөдлөхөө нийтэд нь 3 тэрбум 457 сая 680 мянган төгрөг хэмээн үнэлсэн байна.

Харин автомашины хувьд Toyota Crown, Mitsubishi Pajero, Hilux, Estima зэрэг машин эзэмшдэг ба үнэлгээ нь 78 сая төгрөг гэсэн байна. Харин тэр нэлээн олон газар эзэмшдэг нэгэн ажээ.

Түүний мэдүүлгээс харахад:
Эзэмших-1га-1, Эзэмших-200га-1, Өмчлөх-0.7га-1, Эзэмших-1275м2-1, Эзэмших-20000м2-1,Эзэмших-700м2-1, Эзэмших-7000м2-1, Өмчлөх-669м2-1, Өмчлөх-698м2-1, Өмчлөх-699м2-1, Өмчлөх-700м2-2, Ашиглах- 700м2-2 ширхэг тус тус хэмээн оруулсан байна.

Хадгаламжинд дахь мөнгө нь 853 сая 314 төгрөг. Хувь эзэмшдэг компаниуд гэвэл: МонЭнергео ХХК, Альфа Сикьюрити ХХК, Топ транс ХХК, Топ Керн ХХК, Эв Гео ХХК, Интерторг ХХК, Монресорз ХХК, Говь гурван зам ХХК, Шинэ хангай говь ХХК, Монголпамп варман ванповэр ХХК, Геоменежмент ХХК, Юнайтэд фрэндс групп ХХК, Фүүд пэйр ХХК, Монголиа Мининг Кордорайшн ХХК, Хүссэн зүг ХХК, Идэр нуга ХХК, АРА
менеджмент ХХК, Ви Икс Ар ХХК, Кристалл клер ХХК, Дашмэргэн хийц ХХК, Ровэрланд Эрдэнэт ХК, Фарга инвестмент ХХК хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалж:


