Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-ын Янсан хотын дунд сургуулийн дөрвөн сурагч, 13 настай монгол охи ныг зо дож, гap xөлийг нь скочоор уян хү чээр coгтyypyyлax ундaa өгсөн хэрэг гарсан. Үүгээр ч зогсохгүй охиныг иргэншлээр нь дopoм жилж, бичлэг хийн сургуулийнхаа хүүхдүүдэд 10 мянган воноор зарсан байдаг.
Уг хэрэг өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд ил болсон бөгөөд энэ сарын 13-ны өдөр тус сурагчдад холбогдох хэргийн шүүх хурал болж, хүүхдийн xopих ангид я л эд лүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл шүүх хурлын үеэр болсон процессыг БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.
“Өнгөрсөн онд 13 нacтай монгол ох и ныг зо д ож, тан хайр сан дөр вөн сурагчид холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Өмнө нь Улсань хотын прокурорын газраас хоёр сурагчийг нь насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хаагаад байсан. Харин насанд хүрсэн хоёр сурагчид холбогдох хэргийг прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байлгахаар болоод байсан юм.
Тэгвэл нэгдүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хурлын үеэр хэрэгт холбогдсон дөрвөн сурагчийг зургаан сар хүртэлх хугацаанд насанд хүрээгүйчүүдийн xop их ангид я л эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Шүүх хурлын үеэр шүүгч Ли Хён Жон дөрвөн сурагчийг “маш том алдаа гаргаж, дуулиан тарилаа” хэмээн хатуу зэмлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч “та нар xoxиpoгчийг цoxиcoн нь үнэн үү” гэж асуухад дөрвөн сурагч “тийм” гэж хариулан толгой гудайлган нулимс дуслуулав. Энэ үед шүүгч “Xvчиpxийлэл бол зөвхөн адгуу сан амьт дын хийдэг зүйл. Та нар адгуусан амьтнаас дор зүйл хийлээ” гэж чанга дуугаар хэлжээ. Хохирогчийн талаас сургуулийн захиргааг хэтэрхий хойрго ажиллаж, шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэж үзэж байна. Янсан хотын боловсролын газраас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулсан боловч зөвхөн хү чир хийлэл үйл дсэн сурагчидтай уулзсан байна. Улмаар тус дөрвөн сурагчид нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ. Түүнчлэн энэ хэргийг хариуцсан мөрдөн байцаагч хохирогчийн гомдлыг сарын дараа хэрэгсэхгүй болгосон нь илчлэгдэж, зарим нь цагдаагийн байгууллагын анхан шатны хариу арга хэмжээ тааруу байгаа асуудал хөндөгдсөн юм.
Эх сурвалж: Seoul, JTBC
***
С.АМАРСАЙХАН: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР ИРГЭД, ААН-ИЙН ЗӨВЛӨН ТУСЛАГЧ БАЙХ ЁСТОЙ

МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өгч, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ын шинэ даргад болон нийт хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх эрсдэлтэй байдгийг та бүхэн мэднэ.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Энэ мэт алдаа дутагдлыг арилгахын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамгийн ойрын зөвлөн туслагч, чиглүүлэгч нь байх ёстой. Төр бол ААН-үүдийн дарамтлагч биш, төрийн алба мэргэшсэн байх, төрийн хяналт шалгалтаар баталгаажсан үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх нь чухал” хэмээн онцолсон.

Мэргэжлийн хяналтынхан авлигын үзүүлэлтээр төдий л хангалттай биш үнэлгээ авч байгаа учраас цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд хууль бус дарамт шахалт үзүүлсэн, өөрийн ашиг сонирхлын төлөө авлига, хээл хахууль нэхсэн зөрчил илэрвэл олон нийтэд зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Б.Баасандорж дарга болон бусад удирдлагуудад сануулж хэллээ.













