Сүүлийн жилүүдэд орон сууц, бусад үл хөдлөх хөрөнгөө түрээслэн ашиг олдог иргэдийн тоо өсч буй ажээ. Ялангуяа нийслэлд нэг хүн олон орон сууц худалдан авч, тэдгээрээ түрээсэлдэг болсон байна. Ер нь улсын хэмжээнд хамгийн олон орон сууцтай иргэдийн статистик судалгаа ч гарчээ. 2015 оны байдлаар хамгын олон 81 орон сууц үл хөдлөх хөрөнгө өөрийн нэр дээр бүртгэлтэй иргэн байсан бол Өдгөө энэ тоо 113 болж өссөн байна. Мөн 57 орон сууцтай нэг, 39 орон сууцтай нэг гээд улсын хэмжээнд 20-иос дээш орон сууц эзэмшдэг 10 гаран иргэн байгаа аж. Харин 10-20 орон сууцтай иргэний тоо 100 гарчээ хүрчээ.
***
С.Жавхлан тоглолтын үеэр бичлэг хийсэн өвөө, эмээ нарын нүд рүү лазер тусгаж дapaмтaлжээ

Бөхийн өргөөнд болсон С.Жавхлангийн тоглолтын үеэр хамгаалагчид нь утсаараа бичлэг хийсэн өвөө, эмээ нарын нүд рүү лазер тусгаж, тоглолт үзэж байгаа хүмүүсийг тавгүйтүүлжээ.
.
.
. 
Зарим нь аргаа бараад боль гэж хэлтэл С.Жавхлан өөрөө бичлэг хийхийг нь болиул гэж хэлсэн гэж хариулжээ.

С.Жавхлангийн хэдэн дууг хэдэн хөгшид ганц нэг минутын бичлэг хийж авахаар яг юу нь болдоггүй юм бол. Заримынх нь нүд холоос харахгүй болоод утсаараа татаж үзэж байгаа ч юм билүү. Яг үнэндээ С.Жавхлан энэ хэдэн хөгшний мөнгөөр өдий зэрэгтэй амьдарч, алдар гавьяа хүртсэн бус уу?
Source: Shinebayar Altai
***
С.АМАРСАЙХАН: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР ИРГЭД, ААН-ИЙН ЗӨВЛӨН ТУСЛАГЧ БАЙХ ЁСТОЙ

МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өгч, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ын шинэ даргад болон нийт хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх эрсдэлтэй байдгийг та бүхэн мэднэ.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Энэ мэт алдаа дутагдлыг арилгахын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамгийн ойрын зөвлөн туслагч, чиглүүлэгч нь байх ёстой. Төр бол ААН-үүдийн дарамтлагч биш, төрийн алба мэргэшсэн байх, төрийн хяналт шалгалтаар баталгаажсан үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх нь чухал” хэмээн онцолсон.

Мэргэжлийн хяналтынхан авлигын үзүүлэлтээр төдий л хангалттай биш үнэлгээ авч байгаа учраас цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд хууль бус дарамт шахалт үзүүлсэн, өөрийн ашиг сонирхлын төлөө авлига, хээл хахууль нэхсэн зөрчил илэрвэл олон нийтэд зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Б.Баасандорж дарга болон бусад удирдлагуудад сануулж хэллээ.

