“Сэтгүүлчдийг ална” хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод буй. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.
УИХ-ын гишүүн асан, БШУ-ны сайд асан, АНУ-д элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн гэх Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн уг үйлдэлдээ уучлал гуйсан юм.
У.ОРГИЛМАА: Ё.ОТГОНБАЯРЫН ЗАНАЛХИЙЛЛИЙГ ЭЦА-НААС ШАЛГУУЛНА
Сэтгүүлч У.Оргилмаа “2022.01.24-ны өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу “3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална” зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна” гэв.
Эх сурвалж: Eguur.mn













