Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Дотоодод омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллэх болсон байна. Харин хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээл эхэлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн юм. Үүний дагуу холбогдох байгууллагууд үнэлэлт хийж, өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.
***
Б.Энхбаяр: Авлигачин Ж.Пунцагаас болж байнгын хорооноосоо гаржээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ гаргасан.
Тэрбээр, энэ тухай өөрийн цахим хуудаст “Ёс зүйгүй даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд байх ёс суртахуун надад байхгүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргаж өгөхийг хүсье” хэмээн нийтэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт гаргаж байсан.
Тэгвэл тэрбээр ахин “Авлигачин Пунцагаас болж жил гарны өмнө УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарсан байдаг шүү. Гэтэл Пунцаг маань авлигачнаа хийсээрээн байсан аж. Аргагүй л дээ. Энэ бичигт “хуулийн байгууллагын удирдлагуудын ойрын төрөл садны нөхдийг доороо ажиллуулдаг…” гэж бичсэн байгаа” хэмээн жиргээд амжив.













